“Cone Beam CT-д суурилсан шүдний эмчилгээ болон оношлогоо”Сургалт болно
2019.06.21 0.0 0

Манай компани Япон Улсын 100 жилийн түүхт, дэлхийд шүдний эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийн үйлдвэржилт, хөгжүүлэлтээр тэргүүлэгч J.Morita Corporation компаний Cone Beam CT 3 тэнхлэгт /3D/ рентген оношлогооны аппаратыг МУ-д худалдан борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор тус компаний хүндэт зөвлөх, анагаах ухааны доктор,  Япон Улсын Шүд Шилжүүлэн Суулгах болон Шүдний Гэмтлийн Холбооны ерөнхийлөгч, АНУ-ын Loma Linda University болон Осака Их сургуулийн Шүдний сургуулийн илтгэгч , АНУ-ын Western university Япон Улсын Тохокү Их сургуулийн Шүдний Сургуулийн  клиникийн профессор   Мицүхиро Цүкибошиг урин шинээр хурдацтай хөгжиж CBCT рентген оношлогоог ашиглан, сайн оношлогоо нь зөв тохиромжтой эмчилгээ хийх үндэс болдог тухай лекцийг 2019 оны 07сарын 07ны өдөр зохион явуулах болно.
Энэхүү сургалт лекцээр CBCT аппаратыг шүдний гэмтэл болоод эндодонтик практикд хэрхэн үр ашигтай ашиглах талаар эмнэлзүйн олон тохиолдлуудыг зурагт жишээн ашиглан танилцуулах болно.
Мөн 2018 онд ШИНЭ-р зохион бүтээгдсэн Tri Auto ZX-2 эндомотор танилцуулагдана.
Сургалтанд оролцогчдын тоо хязгаартай тул та бүхэн эртхэн захиална уу.

Сургалтын төлбөр: 100000 төг /Өдрийн хоол багтсан/
Сургалтын төлбөр шилжүүлэх данс: ХААН БАНК 5022345285 /Оюунбат/
.
Хэзээ: 2019 оны 07 сарын 07 ны өдөр.  09.00-17.00
Хаана: SKY RESORT сургалтын өрөө
Зохион байгуулагч: АШУҮИС. Нүүр Ам Судлалын Сургууль,  ЧИНЭН ХХК
Холбогдох утас: 99005283, 99114494

Илтгэгчийн тухай:
Ажлын туршлага
1982 -     Цүкибоши шүдний эмнэлгийн дарга
1998 -      Илтгэгч Loma Linda University
2001 -      Редакцийн зөвлөл “Dental Traumatology” сэтгүүл
2007 -      Редакцийн зөвлөл ENDO-Endodontic Practice Today сэтгүүл
2012 -     АНУ-ын Western university-ын профессор
2014 -      Япон Улсын Осака Их Сургуулийн Шүдний сургуулийн илтгэгч
2015 -      Япон Улсын Тохокү Их сургуулийн Шүдний Сургуулийн  клиникийн профессор    
 Сонгуульт ажил:
1991 –     Ерөнхийлөгч. Япон Улсын Шүд Шилжүүлэн Суулгах болон Шүдний Гэмтлийн Холбоо
2009 – 2010:     President of International Association of Dental Traumatology

 


Tag:Сургалт
Бусад






avatar