Шүдний цоорлыг зогсоох үйлчлэлтэй хүнсний найрлагын тухай та дуулсан уу?
2017.02.24 0.0 0

Шүдний цоорол зогсоох үйлчилгээтэй хоол хүнсний бодисуудыг хамтатган кариостатик хүнс гэж нэрлэдэг. Энэ төрлийн хүнсэнд шүдний эрдсийн алдагдалд нөлөөлдөггүй шүд цоорлын процессийг дэмждэггүй хоол, хүнс хамаарна. Зарим нэг хүнс нь кариостатик буюу шүдний цоорлыг даамжруулдаггүй шинж чанар агуулдаг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд томоохон хэмжээний хувь нэмэр оруулдаг.

Ингээд хоол хүнсний найрлагад ордог зарим бодисууд амны хөндийн орчинд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгье.

Өөх тос- Нүүрс ус хэрэглээний дараа үүсэх амны хөндийн хүчиллэг орчиныг саармагжуулдаг. Махны гаралтай өөх тосыг чихэрлэг хоол хүнс идсэний дараа биш өмнө нь хэрэглэх нь илүү зохимжтой.

Уураг- Уураг нь хүчиллэг орчныг саармагжуулах шүлсэнд байх шээсний хүчлийн хэмжээг ихэсгэж өгдөг. Энэ нь нүүрус буюу чихэрлэг хоол хүнс идсэний дараа их хэмжээний уураглаг хүнс идэхэд амны хөндийн pH орчин маш түргэн хугацаанд 7,0 хүрдгээс харагдана. Бага зэрэг чихэрлэг зүйл тэгээд бага зэрэг махан хоол, чихэрлэг зүйл тэгээд боломжтой бол бяслаг гэх зэргээр идвэл амны хөндийн хүчил шүлтийн орчинд маш тохиромжтой. Махны гаралтай уураг нь яг өөх тосны адил үйлчилэлтэй учир чихэрлэг зүйл идсэний дараа биш өмнө нь хэрэглэх нь зүйтэй.

Фосфат- Хүчлийг саармагжуулах үйлчилгээтэй. Фосфатын нэгдлийг чихэрлэг зүйлд нэмэлтээр хийж өгөхөд шүд цоорол үүсдэггүй болох нь судалгаагаар батлагдсан. Гэвч фосфатын цоорлын эсрэг үйлчилэл нь фторын адил удаан хугацааных бус юм. Фосфат агуулсан хүнсний ногоо нь төмс, сонгино, сармис зэрэг юм.

Фтор- фторын шүд хамгаалах үйлчилгээ нь маш тогтвортой бөгөөд уураглаг хүнс буюу махан хоол идсэний дараа ч үйлчилгээ нь хэвээр байдгаараа сайн талтай. Фтор нь байгалийн гаралтай зарим нэг хоол хүнс тухайлбал цайны ургамал, далайн гаралтай хоол хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагдна. Фтор нь фтор агуулсан хоол хүнс, ус, ундаа зэргийг хэрэглэх үед шүлсэнд ялгарч, шүдний гадаргууд нэвчиж шүдийг хүчлийн нөлөөнөөс хамгаалж байдаг. Фтор нь бактерийн эсрэг болон өнгөрийн эсрэг үйлчилгээтэй.

Сахар орлуулагч - Сахар оруулагчидад синтетик гаралтай амт оруулагчид буюу сахарине, аспартейм болон sugar alcohol зэрэг хамаарах бөгөөд маш олон хүсний бүтээгдэхүүнд сахар орлуулагчийг сахарын оронд хэрэглэж бүтээгдэхүүний шүдэнд цоорол үүсгэх шинж чанарыг бууруулсан байдаг.

Синтетик амт оруулагч болон sugar alcohol төрлийн сахар орлуулагч нь хоёулаа цоорол үүсгэдэггүй шинж чанартай боловч синтетик амт оруулагч нь зөвхөн калоригүй буюу илчлэггүй.

Ер нь бол ердийн сахар болон sugar alcohol төрлийн сахар орлуулагч нь амт төлөв байдлаараа бараг адилхан боловч зарчимын том ялгаа sugar alcohol сахар орлуулагч нь ердийн сахар шиг цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэггүй. Sugar alcohol-ийг сахарын атомд устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авдаг. Sugar alcohol сахар орлуулагч нь хэрэв гэдсэнд дангаараа орвол хавчих, хөөх, суулгах үйлчилгээ үзүүлнэ. Иймд АНУ-ын Эм, Хоол хүнсний зохицуулах газар (FDA)-аас үйлдвэрлэгчидэд Sugar alcohol хэрэглэсэн хоол хүнсэнд суулгах үйлчилгээтэй гэсэн анхааруулга бичихийг шаарддаг.

Sugar alcohol сахар орлуулагчийн төрөл

Xylitol- нь хамгийн өргөн хэрэглэгддэг сахар орлуулагч sugar alcohol төрлийн бодис юм.

Үүнийг дараах шалтгааны улмаас хамгийн өргөн хэрэглэдэг.

1. Нянгийн гаралтай өнгөр нь Xylitol-той орчинд бодисын солилцоо явуулж чаддаггүй

2. Xylitol нь амны хөндий, шүлсэн дэх S. Mutans төрлийн нянгийн хэмжээг бууруулдаг

Мичиганы Их Сургуулийн судлаачид Xylitol асгуулсан бохь нэг удаадаа 5 мин өдөрт 3-5 удаа зажилсан хүүхдүүдэд шүд цоорол үүсэх боломжгүйг баталсан байна. Xylitol нь байгалийн гаралтай гүзээлзгэнэ, эрдэнэшишийн гол, жимс, хүнсний ногоо, мөөг, зарим далайн замаг зэрэгт агуулагддаг.

 

Sorbitol- Энэ бодисыг глюкозод устөрөгчийн атом нэвчүүлэх байдлаар гаргаж авна. Судлаачид сорбитол агуулсан бохь зажилах нь шүдний цооролд өртөх эрсдлийг маш сайн бууруулдаг болохыг тогтоосон байна.

 

 

Эх сурвалж: “Nutrition for a Healthy Mouth” сурах бичиг

 

 

 

 

 


Tag:world oral health day, шүд цоорох өвчин, урьдчилан сэргийлэлт
Бусад
avatar