Шүдний цоорол хүндэрч зөөлөн эд үхэжсэн бол ямар эмчилгээ хийлгэх нь зүйтэй вэ?
2017.03.12 0.0 0

Бүх төрлийн шүдний дотор талд энгийн хүмүүс мэдрэл гэдгээр илүү сайн мэдэх шүдний зөөлөн эд буюу пульп оршдог. Пульп нь мэдрэлийн ширхэг ба бичил цусны судсаар баялаг зөөлөн эд юм. Шүдний зөөлөн эдийн анатомыг шүдний эмч нар мэдээж маш сайн мэднэ. Шүдний зөөлөн эд байралдаг шүдний хөндий хэсгийг шүдний зөөлцийн хөндий ба сурвалжийн суваг гэдэг. Энэхүү сувагт байдаг тэр маш өчүүхэн хэмжээтэй зөөлөн эд халдвар авч үрэвсэх л юм бол өвдөлт үүсэх бөгөөд энэхүү өвдөлт нь хүний биеийн хамгийн шаналгаатай өвдөлтүүдийн нэг болохыг та бүхэн мэднэ.

Яагаад тэр өчүүхэн үхэжсэн зөөлөн эд тийм хүчтэй өвдөлт үүсгэдэг юм бол оо?

Шүд нь гадна талаараа шүдний паалан хэмээх хатуу эдээр битүү хучигдсан байдаг. Шүд нь бараг битүү зүйл бөгөөд түүшин ясны гүнд суусан сурвалжийнхаа орой орчмын жаахан нүхээр л биеийн бусад хэсэгтэй харьцдаг. Харин шүдний зөөлөн эд үрэвсэх эсвэл үхжил үүсэх үед зөөлцийн цусан хангамж болон эсийн үйл ажиллагаа хямралд ордог бөгөөд үхэжсэн хэсгүүд нь сурвалжийн оройгоороо дамжин шүднээс өөрөө аяндаа гадагшлах боломж бараг байхгүй юм. Биеийн бусад хэсгийн эд нөхөн төлжиж үхсэн хэсэг нь зайлуулагдаж байдаг бол шүдэнд тийм боломж байхгүй. Үүний улмаас тухайн үхэжсэн хэсгүүдийг гаргах дохио болж маш хүчтэй өвдөлт өгдөг.

Гэхдээ маш ховор тохиолдолд энэхүү үрэвссэн хэсгүүд нь сурвалжийн оройгоор дамжин буйлруу нэвтэрч буйлны зөөлөн эдийг цоолон гадагш гардаг. Энэ нь өвчтөний буйлан дээр улайж үрэвссэн яг батга шиг харагдах бөгөөд шүд үрэвсэх үед улайж хавдаж байснаа хагарангуут шүдний өвдөлт намждаг.

 

Шүдний зөөлөн эд үхэжсэн эсвэл үрэвссэн үед эмнэлзүйн ямар шинж тэмдэг илрэх вэ?

 

1.Юм хүрэх ба хазахад хүчтэй өвдөх

Ямар нэг зүйл зажлах үед өвдөлт өгдөг. Шүдийг шахах ямар нэг хатуу зүйл хүрэх үед өвдөлт өгдөг. Тодорхой хэмжээний даралтын улмаас шүд өвдөх нь шүдний зөөлөн эд үрэвссэний шинж тэмдэг юм. Гэхдээ энэ шинж тэмдэг мөн гэмтлийн улмаас цуурсан шүдэнд, шүдээ хавирах эмгэгтэй хүмүүсийн хэт их хавиралтанд өртсөн шүдэнд үүсдэг гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв шүдний эмч шүдний зөөлөн эд үрэвссэн байна гэх юм бол та дараах хоёр төрлийн эмчилгээний хувилбараас аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно.

  1. Сувгийн эмчилгээ хийлгэх
  2. Шүдээ авхуулах

3. Халуун зүйлээс шалтгаалж шүд өвдөх

Хэрэв халуун хоол хүнснээс шалтгаалан шүд маш хүчтэй өвдөж байвал дараах эмчилгээний хувилбаруудаас сонгоно.

  1. Сувгийн эмчилгээ хийлгэх
  2. Шүдээ авхуулах

 

3.Буйлан дээр батга шиг улаан зүйл гарах

Буйлан дээр хацар талд эсвэл хэлэн талд шүдний сурвалжийн харалдаа батга шиг улаан товгор зүйл үүсэн байх нь тухайн шүдний зөөлөн эд үрэвссэнийг илтгэх бөгөөд батга маягийн тэр хэсгээр дамжин үрэвслийн шингэн гадагшилдаг. Үрэвслийн шингэн нь ихэнхдээ шаргал өнгийн идээ байх бөгөөд энэхүү идээ нь тухайн шүдэнд эмчилгээ хийж бүрэн эмчилтэл үе үе гарсаар л байх болно.

Энэхүү идээт цорго үүссэн үед дараах эмчилгээнүүдээс аль нэгийг хийнэ.

  1. Дан ганц сувгийн эмчилгээ хийх
  2. Сувгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ясны эд их хэмжээгээр гэмтсэн байвал сурвалжийн оройг тайрах эмчилгээ хамт хийх.
  3. Сурвалжийн тодорхой хэсгийг тайрч авах Hemisection эмчилгээ
  4. Шүдийг бүхлээр нь авах

 

4.Өмнө нь эмчлүүлж байсан шүд салхи авахаар өвдөөд буйлан дээр батга шиг товгор зүйл гарах

Хэдийгээр сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдний 95% нь амжилттай болж дараа нь ямар нэг өвдөлт өгдөггүй боловч цөөн тохиолдолд бусад шалтгаантай өвдөлт өгөх нь бий. Шүдний эмчтэйгээ энэ талаар зөвлөлдөөд дараах эмчилгээнүүдээс сонгон хийлгэнэ.

  1. Дахин сувгийн эмчилгээ хийлгэх
  2. Сурвалжийн оройг тайруулах
  3. Сурвалж тайрах эмчилгээ Hemisection
  4. Шүдээ авхуулах

 

5.Өмнө нь эмчлүүлж байсан шүдний өнгө хувирах

Шүдний сувгийн эмчилгээ хийж байх үед цус эсвэл ямар нэг зүйл санамсаргүйгээр шүдний хөндийд үлдчих нь бий. Энэ үлдэгдлийн будагч бодис фигментүүд нь эмчилгээ хийлгэсний дараа шүдний өнгө хувирахад нөлөөлнө. Энэ тохиолдолд дараах эмчилгээнүүдээс аль нэгийг сонгож хийлгэнэ.

  1. Шүдээ эмнэлэгийн нөхцөлд цайруулуулах
  2. Шүдэндээ бүрээс аль эсвэл нүүрэвч хийлгэх
  3. Шүдээ тэр чигт нь оролдолгүйгээр үлдээх (Гэхдээ ихэнх хүмүүс өнгө нь хувирсан шүдийг тэвчдэггүй)
  4. Шүдээ авхуулаад оронд нь гүүрэлсэн шүдэлбэр bridge хийлгэх

 

 

 

 

 

 


Tag:зөөлцийн үрэвсэл, шүд цоорох өвчин, world oral health day
Бусад
avatar