Oral allergy syndrome -Амны хөндийн харшлын синдром гэж юу вэ?
2017.03.27 0.0 0

Oral allergy syndrome- харшилын онцлог нь залгиур,хэл,уруул,амны хөндийн хэсэгт харшлийн урвал явагддаг.

Шалтгаан: Уураг нь бүх органик бодисонд агуулагддаг. Зарим нэг өвөрмөц уургууд нь тодорхой нян,бактери,вирусыг дархлааны системтэй холбодог. Идэх болон амьсгалсны дараа энэхүү их хэмжээний уураг нь дархлааны системийг гажуудуулдаг. Ингэснээр бие махбодид дархлааны хариу урвал илэрснээр биеийн байдал тавгүйтэх, хавдах зэрэг харшлын урвалын шинж тэмдэгүүд илэрч эхэлдэг. Oral allergy syndrome ихэнх шинж тэмдэг нь жимс,хүнсний ногоо,ялангуяа түүхий эдийг идэсний дараа хэл,уруул,залгиур,амны хөндий орчимоор хавдах болон загатнах шинжээр илэрдэг. Хоол хүнсний бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн мод,бут,өвс ногоо,шарилжнаас харшлын урвал үүсдэг.

Шинж тэмдэг: Oral allergy syndrome-ийн гол шинж тэмдэг зөвхөн тухайн хоол хүнсний бүтээгдэхүүн идэсний дараа үүсдэг. Шат шатанд өөр шинж тэмдэг илэрдэг.

 

Хөнгөн илэрдэг шинж тэмдэг:

• Хэл,уруул ,амны хөндий болон залгиур хэсэг загатнаж эхлэх

• Дийлэнхдээ уруул болон хэл хавдах

Хүнд илэрдэг шинж тэмдэг:

• Залгиур хэсэг хавагнах

• Дотор муухайрах, бөөлжих

 

Нэмэлтээр тууралт болон багтрааны шинж тэмдэг илэрч болно. Ерөнхийдөө тууралт нь хоол хүнсний бүтээгдэхүүнийг хальсах болон жижиглэх үед тууралт гарч ирдэг бол Багтраа нь хайруулын тавган дээр зарим харшил үүсгэгч бүтээгдэхүүнийг шарах болон блиндэрдэх үед тохиолддог. Илүү ноцтой шинж тэмдэг илэрдэг хүмүүсийг байнгын үзүүлдэг эмчтэй байх хэрэгтэй гэж зөвлөх байна.

 

Оношлогоо: Бүх харшлын шинж тэмдэгүүд лаборатори болон эмнэлзүйн аргаар оношлогддог.

• Эмнэлзүйгээр загатнах болон хавдах шинж тэмдэгийг хоол хүнс болон жимс идсэний дараа аль үед нь илэрснийг тодруулах, өвчтний түүхэнд тодорхой тэмдэглэх, харшил үүсгэж буй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх талаар тайлбарлах

• Лабораторийн шинжилгээгээр цусны шинжилгээ болон арьсан дээр сорил тавьж харшлыг оношлодог.

 

Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт: Oral allergy syndrome-ийн стандарт эмчилгээ гэж байдаггүй. Харшил үүсгэж буй бүтээгдэхүүнийг хэргэлэхээс зайлсхийх хэрэгтэй. Зарим уурагууд халуунд тэсвэргүй байдаг учраас хоол хүнсний бүтээгдэхүүнийг чанаж буцалгаж хэрэглэх . Хөнгөн хэлбэрийн харшлын үед харшлах төрлийн хоол хүнс идэсний дараа амаа зайлаад амрах хэрэгтэй. Халуун уух зүйлс нь зарим уургийг идэвхигүй болгох устгах нөлөө үзүүлдэг. Antihistamine төрөл болон харшлын эмүүд нь 1-2 цаг үйлчилдэг ба oral allergy syndrome-ийн үед эм нь 30минутын дараа үйлчилж эхэлдэг. Үүнээс гадна улиралын чанартай үүсдэг харшилын урвалын үед антигистамин болон стериод төрлийн хамрын цацлагыг харшлын улирал эхэлж байх үед эмчийн заавраар 2 долоо хоногийн туршид цацаж хэрэглэхийг зөвлөдөг. Харшил үүсгэгчтэй харьцаж байгаа тохиолдолд амны хаалт болон бээлий өмсөх зэргээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

 

 

 

 


Tag:урьдчилан сэргийлэлт, харшил, шүдний өвчин
Бусад
avatar