Хоол хүнсээ сайн зажилж идэх нь амны хөндийн дархлааг нэмэгдүүлж, халдвараас сэргийлдэг
2017.04.07 0.0 0

“Хоолоо зажилж ид” энэ үгийг хүүхэд байхдаа та олон удаа сонсож байсан байх. Тэгвэл хоолыг зажилж идэх нь дархлааны эсийг дэмжин халдвараас сэргийлдэг бөгөөд хоолыг зажилж идсэнээр амны хөндийн TH 17 эсийн ялгаруултыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. TH 17 эсийн нэг хэсэг нь хортой өвчин үүсгэгч эсрэг төрөгчийг ашиглан эрүүл мэндэд тустай "friendly bacteria" –нөхөрсөг бактери болгон бие махбодид дасан зохицуулдаг.

Их Британийн Манчестерийн Их Сургуулийн Доктор Joanne Konkel-аар ахлуулсан судалгааны баг гэдэс болон арьсанд TH 17 эсээр дамжуулан "friendly bacteria"-ийг бий болгосон байна. Гэхдээ одооноор TH 17 эсийн механизмыг аман дотор туршиж үзсэн эсэх нь тодорхойгүй байна. Dr. Konkel болон түүний багийнхан физиологийн зажилалт нь механик үрэлтийн хүчийг шаардсанаар амны хөндийд бага зэрэг гэмтэл үүсдэг. Энэхүү бага зэргийн гэмтэл нь TH 17 эсийн ялгаран хөгжилд голлох үүргийг гүйцэтгэдэг гэлээ.

 

Судлаачид 24 долоо хоног хулганыг бага зажлуур шаарддаг зөөлөн төрлийн хоолоор хооллож байсан ба 24 дэх долоо хоног дээр хулганы TH 17 эсийн тоо хэмжээг хэмжиж үзсэн байна. Судлаачид зажлалт бага шаарддаг хоол хүнс идэх нь TH 17 эсийн хэмжээг бууруулна гэсэн таамаглал дэвшүүлж байсан ба туршилтын хулганы амнаас ариун хөвөнгөөр арчдас аваад шинжлэхэд амны хөндийн физиологийн гэмтэл нь TH 17 эсийн хэмжээг нэмэгдүүлдэг гэсэн тэдний таамаглалыг баталжээ. Үүн дээр тулгуурлан Dr. Konkel болон түүний багийхан хоол хүнсийг зажилж идэх нь биднийг өвчин эмгэг үүсэхээс хамгаалж байна гэж үзсэн байна.

 

Гэсэн хэдий ч судлаачид TH 17 эсийн тоо хэт их олширсноос буйлны үрэвсэл болон тулгуур эдийн үрэвсэлт өвчинг үүсгэх улмаар чихрийн шижин болон хэрлэг өвчин үүсэх эрсдэлтэй тул TH 17 эсийн тоо хэмжээ нь бүх зүйлд ач холбогдолтой биш гэдгийг анхааруулж байна.

 

 

 

 

 


Tag:зажлалт, амны эрүүл ахуй, шүдний өвчин
Бусад
avatar