Байгалийн гаралтай шүд цайруулах бүтээгдэхүүний талаарх буруу, зөв ойлголтууд ба залруулга
2017.04.11 0.0 0

Шүд цайруулалтын асуудал дээр гэхэд Их Британи улсын иргэд гэхэд л дангаараа жилд 100 сая фунт стерлинг зарцуулдаг тухай мэдээлэл байна. Иймд шүд цайруулалт гэдэг нь олон хүмүүсийн хувьд сэтгэл зовоох тулгамдсан асуудал мөн. Ихэнх хүмүүс шүдний өнгийг шарлуулдаг гол буруутнуудыг тамхи татах, кофе болон улаан вино уух гэдгийг мэддэг  боловч байгалийн гаралтай шүд цайруулах бүтээгдэхүүнүүдийн талаар яг тогтсон ойлголтгүй амнаас ам дамжсан буруу зөрүү ойлголттой байх нь элбэг. Энэ талаар мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэв. Шүд цайруулдаг бүтээгдэхүүний ард ЗӨВ буруу ойлголтын ард БУРУУ ОЙЛГОЛТ гэж тэмдэглэв

Гүзээлзгэнэ – ЗӨВ

Гүзээлзгэнэ нь хэдийгээр улаан өнгөтэй ч өөртөө байгалийг гаралтай гайхамшигтай цайруулагч алимны хүчил (malic acid) агуулдаг. Иймд гүзээлзгэнэ идэх, шүдээ гүзээлзгэнээр арчих нь шүдийг цайруулах нөлөөтэй. Гэхдээ нэг болгоомжлох зүйл нь боловсорч гүйцээгүй байгаа гүзээлзгэнэ нь илүү өндөр концентрацитай алимны хүчил агуулдаг тул шүд цайруулахаасаа гадна шүдний пааланг түлж гэмтээх сөрөг нөлөөтэй. Иймд гүзээлзгэнийг шүд цайруулах зорилгоор ашиглах бол зөвхөн боловсорч гүйцсэн гүзээлзгэнийг ашиглахыг эмч зөвлөж байна. Гүзээлзгэнээр шүдээ арчсанаар түүнд агуулагдах алимны хүч нь шүдний өнгийг өөрчлөгч будагч бодисуудыг саармагжуулах ба гүзээлзгэний зөөлөн эдийн нөлөөгөөр шүдний гадаргуугаас бага багаар салж шүд цагаарах байдал ажиглагдана.

Наргил модны самрын тос (Coconut oil) – ЗӨВ

Амаа тосоор зайлах нь аман дахь нян бактерийн хэмжээг бууруулж шүд буйлны эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулахын зэрэгцээгээр шүд цайруулдаг гэж эмч зөвлөж байна. Наргил модны самрын тосны найрлагын 40-50%-ийг эзлэх аурын хүчил нь үрэвслийн болон нянгийн эсрэг маш сайн үйлчлэлтэй. Түүнчлэн тосоор амаа зайлах нь шүдэнд наалдсан будагч бодисууд болон хоол хүнсний үлдэгдлийг маш сайн цэвэрлэдэг.

Ногоон цай – БУРУУ ОЙЛГОЛТ

Ногоон цайг шүд цайруулдаг гэж зарим хүмүүс ойлгодог ч үнэн хэрэгтээ энэ нь шүдний өнгийг шарлуулдаг гэж эмч нар нотлож байна.

Ногоон цай нь өөртөө танин хэмээх нэгдэл агуулдаг нь шүдний өнгөнд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг нэмэгдүүлдэг. Мөн ногоон цай нь танин агуулдаг учир хүчиллэг орчин үүсгэх тул шүдний пааланд сөрөг нөлөөтэй. Нэгэнт шүдний паалан хүчлийн нөлөөгөөр бүрэн бүтэн байдлаа алдаж зөөлөрвөл будагч бодис илүү ихээр тогтох шалтгаан болно.

Амны хужир – ЗӨВ

Хужир нь байгалийн гаралтай шүд цайруулагч гэж шүдний эмч нар онцолж байна. Энэ нь шүлтлэг орчны нөлөөгөөр шүд цайруулах үйлчлэлтэй учир орчин үеийн ихэнх шүдний оо найрлагандаа хужир агуулдаг. Хэрэв шүдээ хужир ашиглан түргэн хугацаанд цайруулах бол хоолны халбаганы дөрөвний нэгээр хужир авч сойзон дээрээ тавьж шүдээ үрж угаах хэрэгтэй гэнэ.

Яргай загас (salmon) – БУРУУ ОЙЛГОЛТ

Яргай загас идэх нь шүд цайруулдаг гэдэг нь үнэндээ буруу ойлголт боловч яргай загас идэх нь шүдний эрүүл мэндэд тустай гэж шүдний эмч зөвлөж байна. Яргай загас нь өөртөө кальци болон витамин D ихээр агуулдаг тул яс ба шүдний эрүүл мэндэд тустай.

Алим – ЗӨВ

Алим нь дээр өгүүлсэн гүзээлзгэний адил өөртөө алимны хүчил агуулах тул шүд цайруулах нөлөөтэй. Алимны дунд зэргийн хүчиллэг байдал болон нягт зөөлөн эд нь шүдний гадаргууд хуримтлагдсан будагч бодисыг арилгахад сайн нөлөөтэй гэж эмч зөвлөж байна.

Нимбэгийн шүүс – БУРУУ ОЙЛГОЛТ ба ЗАЛРУУЛГА

Нимбэгний шүүсэнд агуулагдах цитрусын хүчил нь шүдний өнгийг цайруулах үр нөлөөтэй. Гэвч нимбэгийн шүүсийг энэ зорилгоор ашиглахыг шүдний эмч нар тэр болгон зөвлөдөггүйн учир нь нимбэгийн хүчиллэг байдал нь шүдний пааланг гэмтээх маш сөрөг үр нөлөөтэйд оршино. Үүний улмаас шүд хэт мэдрэгшиж сийгэж өвдөх төдийгүй шүдний пааланг уусгаснаар шүд бүр илүү будагч бодис хуримтлуулах, улмаар эмгэг элэгдэлд өртөх шалтгаан болно.

Бяслаг – ЗӨВ

Бяслаг нь шүдэнд механик аргаар цайруулах нөлөө үзүүлдэг. Мөн өөртөө их хэмжээний кальци агуулах тул шүдний эрүүл мэндийг дэмжих нөлөөтэй. Гэхдээ бяслагны төрлөөс энэ бүхэн хамаарах тул cheddar төрлийн хатуу бяслаг болон аманд эвгүй үнэр оруулагч хөгц агуулсан зөөлөн бяслаг хэрэглэхээс болгоомжилох хэрэгтэйг эмч зөвлөж байна.

 

 


Tag:шүд цайруулах, шүдний гоо сайхан
Бусад
avatar