Амны хөндийн хорт хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлст юу хамаардаг вэ?
2017.04.14 5.0 0

Та шүдний эмнэлэгт тогтмол хугацаанд очиж амны хөндийн хяналатанд ордог байж болох ч шүдний эмч нар тэр бүр амны хөндийн хорт хавдарыг анзаарахгүй өнгөрүүлчихсэн байх нь элбэг тохиолддог. Өнгөрсөн онд л гэхэд АНУ-н хэмжээнд амны хөндийн хорт хавдрын тохиолдол 49 750 хүн шинээр бүртгэгдсэн байна.

Гэхдээ шүдний эчдээ тогтмол үзүүлж байснаар хорт хавдарыг эрт илрүүлэх нөхцөл боломж нэмэгдэнэ. Мөн та өөрт байдаг хорт хавдарт нөлөөлөх хорт зуршлуудаа басгаснаар хавдарт өртөх магадлал тэр хэмжээгээр буурна гэдгийг ойлгох нь зүйтэй.

 

Ямар зүйлс хорт хавдарт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс болдог талаар мэдээлэл бэлтгэлээ.

 

Хүйс

Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс хоёр дахин их аны хөндийн хорт хавдарт өртдөг. Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгээс гаргасан мэдээллээс эрчүүдийн дундах арх тамхины хэрэглээ өндөр байдаг нь хавдар үүсэхэд нөлөөлдөг бол залуу насны эрчүүдэд хүний папиллома вирусын халдвар нь хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.

Нас

Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгийн мэдээллээр 55 дээш насны хүмүүст амны хөндийн хорт хавдар ихэнхдээ үүсдэг. Гэхдээ хүний папиллома вирусын халдварын шалтгаант хорт хавдар нь илүү залуу насанд илэрдэг.

Тамхи

Тамхи татдаг хүмүүсийн дунд хорт хавдарын хэмжээ бусдаас илүү өндөр хувьтай байдаг. Тамхи таталт нь амны хөндийн хорт хавдарыг сэдрээгээд зогсохгүй биеийн бусад хэсгийн хорт хавдарт ч мөн сөрөгөөр нөлөөлдөг. Татдаг тамхинаас өөр төрлийн буюу зажилдаг тамхи нь хацар буйл, уруулан дээр хорт хавдар үүсгэх бүр илүү эрсдэлтэй байдаг.

Архи

Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгийн мэдээллээр амны хөндийн хорт хавдар бүхий хүмүүсийн 10 хүн тутмын 7 нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байдаг байна. Хэрэв та архи хэтрүүлэн байнга хэрэглэдэг төдийгүй тамхи их татдаг бол амны хөндийн хорт хавдарт өртөх эрсдэл өндөр хэмжээнд байна гэсэн үг юм.

Хүний папиллома вирусын халдвар

Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусын халдвараас шалтгаалсан амны хөндийн хорт хавдарын хувь маш өндөр байдаг бөгөөд АНУ-ын хэмжээнд жил бүр 9000 тохиолдол бүртгэгддэг байна. Хүний папиллома вирусын халдвараас шалтгаалсан хорт хавдар бүхий хүмүүс нь залуу насны архи, тамхи хэрэглэдэггүй байх нь элбэг. Ийм төрлийн хорт хавдар нь ихэнхдээ хожуу үе шатандаа оношлогдох бөгөөд эмчлэхэд хэцүү хэсгүүдийг хамарсан байх тул ихэнхдээ үхлээр төгсөдөг.

Нарны хорт туяа

Гадаа голдуу ажил хийдэг хүмүүс нарны хэт ягаан туяанаас шалтгаалсан уруулын хорт хавдар үүсэх эрсдэл өндөр.

Хоол хүнсний чанар

Чанар, тэжээллэг байдал муу хоол хүнс хэрэглэх нь хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болно.

Нухаж холгодог, таараагүй хиймэл шүдэлбэр

Нухаж холгодог, таараагүй хиймэл шүдэлбэр нь амны салстыг байнга цочроож гэмтээснээр амны хөндийн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

 

 

Эх сурвалж: ada.org

 

 

 

 

 

 

 

 

 

 


Tag:хорт хавдар, амны хөндийн хорт хавдар, мэс засал
Бусад
avatar