Хүүхдийн шүдний гажиг, нүүрний тэгш хэмийн алдагдал нь балчир насандаа өртсөн сэтгэлзүйн дарамт, стресстэй холбоотой байж магадгүй
2017.04.18 0.0 0

Судлаачид хүний амьдралын эхний 1000 өдөр нь бүхий л амьдралын турш тухайн хүний биеийн ерөнхий эрүүл мэнд ба хэр хугацаанд амьдрах амьдралын үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг гэдгийг олон удаагийн судалгаагаар баримтаар нотолсон байдаг. Хүүхдийн эрт үеийн стресст өртсөн хамгийн гол шинж тэмдэг нь төрөх үеийн биеийн жингийн үзүүлэлт бөгөөд хүүхдийн биеийн жин дунджаас хэт бага байх нь стресст өртсөний мөн эхийн жирэмсэн үеийн хоол тэжээлийн дутагдалтай байсны гэрч болно.

Хүүхдийн биеийн жингийн дутмагшилыг зөвхөн төрөх хүртэл нь авч үзэх биш хүүхдийн амьдралын эхийн хэвлийд байсан энэхүү 280 өдөр нь цаашдын 1000 өдрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломж олгоно.

 

Тэгвэл саяхан Вашингтоны Их Сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаанд хүний нүүрний тэгш хэмийн алдагдал нь хүүхэд төрсөний дараах балчир насандаа стресст өртсөний маш тодорхой шинж тэмдэг гэдэг санааг дэвшүүлсэн байна.  

“Гавал болон шүдний тэгш хэмийн алдагдлыг олон жилийн туршид антропологичид орчны хүчин зүйлийн нөлөөлөл гэж үздэг байсан ч энэ ойлголтыг амьд хүн дээр ашиглах нь ховор байсан” гэж судалгааны багийн гишүүн Philippe Hujoel хэлж байна. “Үзлэгийн явцад байнгын шүдний зуултанд үндэслэн нүүрний доод хэсгийн тэгш хэмийн алдагдыг тодорхойлох нь ээжийг нь дуудаж хүүхэд жингийн дутмагшилтай төрсөнийг лавлах, төрсний гэрчилгээг нь шалгаж биеийн жинг хайхаас илүү хялбар ойлгомжтой зүйл” гэж тэрээр хэллээ.

Вашингтоны Их Сургуулийн профессор Philippe Hujoel тэгш хэм алдагдсан шүдний гажиг гэдгийг шүдний эгнээний нэг тал нь зүгээр мөртөө нөгөө тал нь урагшаа сунасан, эсвэл доод эгнээний араар орсон байрлал гэж тайлбарлалаа. Орсгой байдалтай нүүрний тэгш хэмийн алдагдал нь АНУ-ын хүн амын дунд хамгийн их тохиолддог нүүрний доод хэсгийн тэгш хэмийн алдагдал боловч нүүрний баруун зүүн хэсгийн аль хэсгийн тэгш хэм алдагдах нь санасаргүй тохиолдлын байдалтай байдаг байна. Энэ нь хүүхдийн эрт үеийн стрессийн маш тодорхой ул мөр юм гэж судлаачид хэлж байна.

 

Гэхдээ тэгш хэмийн алдагдалгүй орсгой ба шаамий зуулт нь тэгш хэмийн алдагдлаас зарчмын хувьд өөр зүйл гэдгийг профессор Philippe Hujoel анхааруулж байна. Энэ хэлбэрийн зуултын гажиг нь нүүрний тэгш хэмийн алдагдалтай хавсарсан эс хавсарсан байлаа ч ихэнхдээ орчны хүчин зүйл болон стрессээс гэхээс илүү удамшлын хүчин зүйлсээс илүү шалтгаалдаг гэнэ.

Hujoel, Erin Masterson ба Anne-Marie Bollen нар судалгаандаа Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Тандалт судалгааны материалаас 1966-1970 оны хоорондох 12-17 насны 6654 хүүхдийг хамруулсан байна.

“Яг энэ үеийн хүүхдүүдэд нүүрний доод хэсгийн тэгш хэмийн алдагдал насанд хүрэгчдийн дунд чихрийн шижин, таргалалт шиг маш их ажиглагддаг” гэж Вашингтоны Их Сургуулийн профессор Philippe Hujoel хэлж байна. Судлаачид ийнхүү 1970-аад оныг сонгон авсан нь тэр цагаас хойш судлаачид нүүрний тэгш хэмийн асуудлыг үл тоомсорлох болж үндэсний тандалт судалгаанд хэмжилт хийж тэмдэглэхээ больсонтой холбоотой гэнэ.

Судалгааны дараагийн үе шатанд нүүрний тэгш хэмийн алдагдал ба архаг өвчинд нэрвэгдэж байдлыг нарийвчилан судлах юм байна.

 

Эх сурвалж: hsnewsbeat.uw.edu

 

 

 

 

 

 


Tag:хүүхдийн шүдний гажиг, Шүдний гажиг, стресс
Бусад
avatar