Хүүхдийн шүдний хүндэвтэр overjet хэлбэрийн гажигийг эрт эмчлэх нь илүү үр дүнтэй
2017.07.28 0.0 0

GOTHENBURG, Sweden: Шведийн Sahlgrenska Academy-ийн хийсэн судалгаагаар хүүхдийн шүдний хүндэрсэн overjet хэлбэрийнбайршлын гажигийг эрт үед эмчлэхэд эмчилгээний ажилбар гүйцэтгэхэд илүү амжит үзүүлэх магадлалтай болохыг тогтоосон байна. Энэхүү судалгаанд 7-14 насны, шүдний гажигаас болж уруул нь шүдээ бүрэн бүрхэж чаддаггүй хүүхдүүдийг хамруулж Andresen Activator (AA) болон Prefabricated Functional Appliance (PFA) гажиг заслын зэмсэгт шилжилтийн наснаас өмнөх насны хүүхдүүдийн хандах байдал, нийгмийн харилцаанд нөлөөлөх байдал, эмчилгээний эмнэлзүйн үр нөлөөлөл ба үйл зүйн чадамж, их хэмжээний гажигийг эмчлэхэд үнэ өртөгт хэрхэн нөлөөлж байгаа байдал зэргийг судлах зорилго дэвшүүлсэн байна.

“Хүүхдүүд энэ гажиг заслын зэмсэгт хандах байдал нь тухайн хүүхдээс шалтгаалсан маш өвөрмөц” гэж Шведийн Готенбург хотын Үндэсний Шүдний Эрүүл Мэндийн Үйлчилгээ төслийн гажиг заслын ахлах зөвлөх, судлаач  Emina Čirgić хэлж байна. “Зарим нэг нь ийм зэмсэг зүүснээсээ маш их ичиж энэ талаараа хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй бол өөр нэг хэсэг нь түүнийг маш эерэгээр хүлээн авч сургуульдаа зүүж явж түүгээрээ гайхуулах дуртай” гэлээ.

Шүд солигдлын насны буюу сүүн болон байнгын шүд нь аманд нь нэгэн зэрэг байгаа хүүхдүүдэд гажиг заслын авагдаггүй зэмсэг зүүх боломжгүй тул ихэнхдээ авагддаг зэмсэг зүүдэг. Гэвч авагддаг зэмсэгийг эрүү болон хоншоорын шүдний эгнээнд нэгэн зэрэг зүүдэг тул хүүхдийн хэл яриаг бүдэг болгож ихэнхдээ шөнийн цагаар зүүх хэрэгтэй болдог. Харин гажиг заслын авагддаггүй брекет зэмсэг зүүх шаардлагатай гэж үзвэл байнгын шүднүүд бүрэн ургаж гүйцтэл хүлээх шаардлагатай болно. Ингэж хүлээнэ гэж үзвэл орсгой байрлалтай шүд бас нэлээд хэдэн жил уруулаас цухуйж ил гарч хамгаалалтгүй явна гэсэн үг.

“Энэ тохиолдолд та бүхэн хүүхдийн эцэг эхэд нь орсгой байдлаараа удаан явах нь хүүхэд ямар нэгэн гэмтэлд өртвөл шүд хамгийн түрүүнд өртөж булгалж алдах эрсдэл байгаа болохыг дуулгах хэрэгтэй. Гэхдээ гажиг заслын эмчилгээг энэ үед хийх нь тийм ч хялбар бус тул бүх талаасаа бие биенээ ойлгож оролцох нь зүйтэй” гэж Emina Čirgić эмч хэллээ.

Andresen Activator (AA) болон Prefabricated Functional Appliance (PFA) гажиг заслын зэмсэгүүдийн overjet, overbite хэлбэрийн шүдний  гажигийг засах байдал, саггиталь чиглэлд арааны харилцан үйлчлэл, уруулын битүүмжлэл үүсгэж байгаа байдал зэргийг судлаж үзэхэд хоёр төрлийн зэмсэгийн хувьд тийм ч их ялгаа ажиглагдаагүй байна. Зэмсэгийг зүүснээс 6 сарын доторх үйл зүй болон нийгмийн харилцаанд нөлөөлж байгаа нөлөөллийн талаар судлахад өөр хоорондоо харилцан ялгаатай байдал ажиглагдаагүй боловч 100 хүүхэдтэй энэ талаар ярилцлага хийхэд 13 хүүхэд нь зэмсэгээсээ болж бусдад шоолуулах, дээрэлхүүлэх зүйлтэй учирч байсан гэнэ. Эмчилгээний өртөг бууруулж байгаа байдал нь Prefabricated Functional Appliance (PFA) зэмсэгийн хувьд шүд солигдлын үед их хэмжээний overjet хэлбэрийн шүдний гажигтай хүүхдийн эмчилгээнд илүү болох нь тогтоогджээ.

 

 

 

 


Tag:шүдний гажиг засал, orthodontics
Бусад
avatar