Хэрэв шүдэнд идээт буглаа үүссэн бол яагаад шүдний эмчилгээг нэн даруй хийх шаардлагатай вэ?
2018.07.08 0.0 0

Хэрэв шүдэнд идээт буглаа нэгэнт үүсэн л бол шүдний эмчилгээг аль болох түргэн хугацаанд хийлгэх хэрэгтэй. Энэ нь идээт халдварын голомтыг амны хөндийн бусад хэсэгрүү тархан халдварлахаас сэргийлнэ. Хэдийгээр шүдний буглаа үүсэх үед өвдөлт таагүй мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг боловч ямар нэгэн шалтгаанаар шүдний эмчид очилгүй алгуурласан байдаг. Зарим нэг нь гэрийн нөхцөлд түүнийг гэрийн аргаар намжаах гэж оролдсон байдаг ч тэр нь төдийлөн үр дүн өгөлгүй хүндрэх шатанд шилжиж өөрийн эрхгүй эмнэлэгт ирдэг.

Шүдэнд буглаа үүснэ гэдэг нь шүдний халдар шүднээсээ гадагшилж орчны эд ба эрүүний ясруу тархаж байгаа хэрэг юм. Энэ үед эрүү орчмоор хавдах боловч хамгийн гол шинж тэмдэг нь хүчтэй өвдөлт. Хэрэв буглааны шалтгаан болж буй шүдэнд эмчилгээ хийгээгүй л бол өвдөлт үргэлжилсээр тэсэхийн аргагүй болно.

Үүний зэрэгцээгээр

- Буйл улайх

- Амнаас эвгүй амт амтагдах

- Халуурах

- Тунгалгийн булчирхайнууд цочих

- Амьсгалах болох залгихад хэцүү болох шинж тэмдэг илрэнэ.

 

Шүдний буглаа үүсэх шалтгаан нь

- Цоорсон шүд

- Буйлны үрэвсэл буюу шүдний тулгуур эдийн өвчин

- Шүдний хугарал гэмтэл юм.

Шүдний буглаа үүссэн үед хийгдэх эмчилгээний үндсэн зорилго нь халдварын голомтыг таслан зогсоох юм.

 

Энэ зорилгоор

- Антибиотик эмчилгээ

- Шүдний сувгийн эмчилгээ

- Шалтгаан болж байгаа шүдийг авах

- Мэс заслын аргаар буглааг нээж халдварыг цэвэрлэх аргуудыг ашиглана.

 

Хэрэв шүдэнд үүссэн идээт буглааг яаралтай эмчилгээ хийлгэж таслан зогсоохгүй бол орчны эдэд тархаж амь насанд аюултай хүндрэл үүсгэж болзошгүй тул та шүдний эмчид яаралтай хандаарай.

Шүдний идээт буглаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд

- Шүдний эмчид байнга очиж үзлэг, хяналт хийлгэж байх

- Амны хөндийн эрүүл ахуйг сахих хэрэгтэй.


Tag:Шүдний эмчилгээ, идээт буглаа
Бусад
avatar