Шүдний оог зүй зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустай
2018.07.08 0.0 0

Шүдний оо нь шүд цоорох өвчнөөс сэргийлдэг, буйлны үрэвсэлийг намжаадаг, шүд цайруулдаг гэх мэт төрөл бүрийн зориулалттай амт, үнэр өнгө үзэмжээрээ хүүхдийн, том хүний гээд төрөл бүр байдаг бол энэ бүх шаардлагыг хангахын тулд өөртөө дараах олон төрлийн химийн нэгдлүүдийг агуулдаг

* Aluminum hydroxide

* Aspartame

* Carrageenan

* Diethanolamine (DEA)

* Амт оруулагч

* Fluoride

* Хүнсний будаг

* Formaldehyde-releasing preservatives

* Parabens

* Potassium sorbate

* Propylene glycol

* Sodium benzoate

* Sodium lauryl sulfate

* Sodium saccharin

* Titanium dioxide

* Triclosan

Энэ их хэмжээний химийн нэгдэлүүдийг агуулсан шүдний оо эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн асуулт үүнээс урган гарна.

Хэдийгээр шүдний оо нь өөртөө олон төрлийн химийн нэгдэл агуулж байгаа нь нэг талаас харвал хор хөнөөлтэй мэт санагдаж болох ч энэ химийн нэгдлүүдийн улмаас шүдний өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа нь шүдний өвчнөөс шалтгаалан бие организмд үүсэх томоохон асуудлаас зайлсхийх боломж олгож байгаагаараа эрүүл мэндэд ашиг тусаа үзүүлж байна.

Гэвч АНУ-ын U.S. Department of Agriculture (USDA) зэрэг байгууллагууд шүдний ооны найрлагыг үнэн зөвөөр бичиж олон нийтийг төөрөлдүүлэхээр худлаа реклам сурталчилгаа явуулахгүй байхыг анхааруулдаг байна.


Tag:шүд цоорох өвчин, амны эрүүл ахуй, урьдчилан сэргийлэлт
Бусад
avatar