Хэлний богино хөвч ankyloglossia, шалтгаан, үр дагавар
2018.07.12 0.0 0

Хэл нь амны хөндийн ёроолтой нарийхан туузан хэлбэртэй хөвчөөр холбогддог. Хэрэв энэхүү хэлний хөвч зузаан бөгөөд богинохон бол хэлний хөдөлгөөнд саад учруулдаг. Төрөлхийн шалтгаантай энэхүү нөхцөл байдлыг хэлний богино хөвч, tongue tie эсвэл layman’s language гэх мэтээр нэрлэдэг бол албан ёсны нэршил нь ankyloglossia юм.

Шалтгаан

Зарим хүмүүст яагаад ийнхүү хэлний хөвч богино байдгийн шалтгааныг тодорхой тайлбарласан зүйл хараахан алга байна. Эмгэгийн эмнэлзүйн тохиолдлоос харахад удамшлын шалтгаант хүчин зүйлс байгаа нь тодорхой бөгөөд удам дамжих хандлагатай байдаг. Мөн эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэй хүүхдүүдээс илүү их тохиолдоно.

Хэлний хөвч ялимгүй богино бөгөөд энэ эмгэгийн хөнгөн хэлбэрийн үед өвчтөнд ямар нэгэн асуудал үүсэх нь бага. Харин хүндэвтэр болон хүнд хэлбэрийн эмгэгийн үед тухайн хүүхдийн эрүүл мэнд болон тайван амгалан байдалд ноцтой сөрөг нөлөө үүснэ. Хүний хэл гэдэг нь ярих, хоол хүнс идэх уух болон амны бусад үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй эрхтэн юм.

Хэлний хөвч богино байж магадгүй хамгийн эхний шинж тэмдэг нь хүүхдийг хөхүүлэх үед илрэнэ. Хэлний хөвч богино эмгэгтэй хүүхэд хөхөө ердийн хүүхэд шиг сорж хөхөж чаддаггүй. Хэвийн хүүхэд хөхөө хөхөх үед хэл нь доод буйлаа хааж байрладаг бол хөвч нь богино хүүхэд ингэж чаддаггүй. Хүүхэд хөхөөрөө хангалттай хооллож чадахгүйн улмаас хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөрөг нөлөө учруулна.

Хүүхдийн хөхүүл үед хэлний хөвчийг анзаарахгүй өнгөрөөж болох ч хүүхэд хэлд ороход энэ нь илт анзаарагдана. Хэлний хөвч богино улмаас хүүхэд дуу авиаг бүрэн дуудаж чадахгүй дультраа болж ялангуяа л, р, т, д, н, ш, з үсгүүдийг зөв дуудаж чадахгүй.

Энэ насан дээр мөн анзааралгүй өнгөрөөвөл хэлний богино хөвч нь шүдний хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлнө. Хэл нь амны хөндийн эрхтнүүд, шүдийг шүлсээр норгож цэвэрлэх үүрэгтэй бол хэлний хөвч богинын улмаас хэлний хөдөлгөөн хязгаарлагдаж шүд цэвэрлэх үүргээ алдсаны улмаас хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн орчин алдагдаж шүд цоорох шалтгаан болно. Үүний зэрэгцээгээр доод үүдэн шүднүүд татагдаж гажиг үүснэ.

Хэлний хөвч богино байгааг илэрхийлэх шинж тэмдэг

  • хэлний үзүүр хэсгийг харвал дээшээ дэрвийсэн V үсэг хэлбэртэй харагдана
  • хүүхэд хэлнийхээ үзүүрийг дээд уруулаа давуулж гаргаж чадахгүй
  • тагнай ба амны арын хэсэгт хэлний үзүүрээ хүргэж чадахгүй
  • хэлээ энгийн хүн шиг зүг бүрт хөдөлгөж чадахгүй
  • доод үүдэн шүднүүдийн хооронд зай гарсан байх

Эмчилгээ

Зарим тохиолдолд хэлний хөвч өөрөө тасарч хэвийн байдалд ордог. Эс бөгөөс заавал мэс ажилбар гүйцэтгэж байж хөвчийг сунгах шаардлагатай. Хэлний хөвч тасдах энэхүү жижиг хэмжээний мэс ажилбарыг frenotomy гэх бөгөөд хөвчин дээр бага зэрэг зүслэг хийгээд салгах бол хэлний хөвчийг сэргээх томоохон мэс ажилбар frenuloplasty-г хүнд хэлбэрийн эмгэгийн үед хийнэ.

Зураг:

 


Tag:хэлний богино хөвч
Бусад
avatar