Ургамлын тосоор амаа зайлах нь шүдний эрүүл мэндэд жинхнээсээ ашиг тустай аргачлал байж чадах уу?
2018.09.10 0.0 0
Сошиал медиа facebook хуудсуудаар нэгэн үе амаа ургамлын тосоор зайлах нь шүдний эрүүл мэндэд ашиг тустай талаарх мэдээллэл маш ихээр шэйрлэгдэж түгээгдэж байсан тул хэн бүхэн харсан байх гэж найдаж байна. Гэхдээ энэ аргачлал нь шинжлэх ухаанаар батлагдсан үнэхээр үр дүнтэй арга мөн үү? эсвэл зүгээр хүмүүсийн ахуйн нөхцөлд ашигладаг ардын эмчилгээ маягийн зүйл юмуу? гэдэгт хэн ч хариулт өгөөгүй өнөөг хүрсэн байна. Тэгвэл энэ чиглэлээр бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу
 
Ургамлын тосоор амаа зайлах гэж юу вэ?
Нэг хоолны халбага ургамлын тос (ихэнхдээ наргил модны тос ашиглахыг зөвлөсөн байдаг) амандаа хийгээд тодорхой хугацаанд (4-10 мин, дээд тал нь 20 мин) амаа зайлах аргачлал. Амаа зайлахдаа шүд хоорондын завсраараа оруулж тосыг зайлахыг зөвлөдөг
 
Ургамлын тосоор амаа зайлах аргачлал хөгжиж ирсэн түүх
Одоогоос 3000 жилийн өмнө Аюурведийн анагаах ухааны ном сударт энэ аргачлалын тухай тэмдэглэж үлдээсэн баримт байдаг. Тосоор амаа зайлах аргачлалыг эртнээс буйлны үрэвсэл, хоолой аргах, амны эвгүй үнэр, уруул хагарах ба шүд цоорох зэрэгт ашиглаж байсан баримт байна. Зарим нэг нь энэ аргачлал нь шүд буйлыг илааршуулж шүдний гажгийг тэгшлэх увдистай гэх нь ч бий. 
 
Ургамлын тосоор амаа зайлахын ашиг тус
Ургамлын тосоор амаа зайлах нь шүдний гадаргууд наалдсан нян бактерийг цэвэрлэснээр амны эвгүй үнэрийг дарж, шүдэнд өнгөр тогтолтоос сэргийлж, буйлны үрэвсэлийг эдгээх үйлчлэлтэй нь үнэн. Ургамлын тосоор амаа зайлахыг ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж буруушаах нь учир дутагдалтай. Сүүлийн үед хийгдсэн нэлээд олон төрлийн судалгаагаар тосоор амаа зайлах нь амны хөндийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй болох нотолгоо хангалттай бүртгэгдсэн бий. 
 
Яагаад энэ нь сайнаар нөлөөлдөг гэж?
Учир нь амны хөндийн өвчин эмгэгийн шалтгаан болдог нян бактери нь гадуураа өөх тосны липид агууламж бүхий мембранаар хучигдсан байдаг. Ам зайлж байгаа тос нянгийн мембрантай шүргэлцэхэд өөр хоорондоо наалддаг. Энэ нь амны хөндий, шүдний гадаргуугаас нян бактерийг цэвэрлэх ашиг тустай. Амаа тосоор зайлсныхаа дараа тосоо заавал нулмиж гадагш хаяхаа мартуузай. Тосыг залгивал түүнд агуулагдах нян микроб ба хоруу чанарт нэгдлүүдийг хамт залгиж тэрнээсээ эс эрүүл мэндийн сөрөг нөлөө учруулна. 
 
Амаа тосоор зайлахад нэмэртэй зарим санамж
Ургамлын гаралтай төрөл бүрийн тоснууд нь ашиглах нь нян бактеритэй тэмцэх ашиг тустай. Гэхдээ эдгээрээс наргил модны самрын тосыг онцгойлон зөвлөдөг нь энэ тос нь өөртөө lauric acid хүчил агуулдагтай холбоотой. Энэ нь нянгийн эсрэг маш сайн үйлчлэлтэй бодис болох нь тогтоогдсон байдаг тул наргил модны самрын тосыг илүү үр дүнтэй байх боломжийг олгодог. Энэ хүчил нь амны хөндийн өвчний гол шалтгаан болдог Streptococcus mutans  нянг дарангуйлдаг үйлчлэлтэй. Гэхдээ наргил модны самрын тосны нэг дутагдалтай тал нь 24 градусаас доош нөхцөлд царцдаг. Иймд түүнийг бусад төрлийн ургамлын тостой хольж ашиглах нь үр дүнтэй. 
  1. Тосыг амандаа хийгээд шүдний завсар хоорондуураа аажим аажим гаргаж зайл. 
  2. Зайлах явцад тосыг залгичих гээд байгаа бол аманд хийсэн тосны хэмжээ ихэдсэн гэсэн үг. Заримыг нь асга
  3. Тосоо хогийн савруу асга. Жорлон ваннд асгах нь тос наалдаж бохирдуулах шалтгаан болно
 
Шүдний салбарт ургамлын тосоор амаа зайлахын эрүүл мэндийн ашиг тусыг дэмий зүйл гэж үзэн дэмждэггүй мэргэжилтнүүд хангалттай их бий. Тэд эмнэлзүйн салбарт хийгдсэн судалгаагаар энэ нь хангалтай хэмжээнд гэж үзэхээр нотлогдоогүй гэж үүнийгээ зөвтгөдөг. Тухайлбал тосоор амаа зайлах ба хлоргексадин агуулсан ам зайлагч уусмалаар амаа зайлах хоёрын харьцуулсан судалгаанд мэдээж хлоргексадин агуулсан ам зайлах уусмал нян бактерийг устгахдаа тосноос хол илүү байгаа нь тодорхой харагддаг. Энэ ч утгаараа шүдний мэргэжлийн салбарын нийгэмлэг холбоод амаа тосоор зайлахыг шууд утгаар нь дэмждэггүй гэдгийг анхаар.  
 
Ургамлын тосоор амаа зайлах нь шүд угаах, шүдний завсар утсаар цэвэрлэх аргачлалуудыг орлох хэмжээний ач холбогдолтой юу
Ургамлын тосоор амаа зайлах нь амны хөндийн нян бактерийг бууруулах сайн талтай. Үнэн. Гэхдээ шүдний салбарын мэргэжилтнүүд энэ аргачлалыг шүдээ угаах, шүдний завсараа утсаар цэвэрлэх аргачлалтай харьцуулж авч үзэхгүй нь дээрх үндэслэлээс нэгэнт тодорхой. Фтортой оогоор шүдээ угаах, шүдний завсараа утсаар цэвэрлэх, 6 сард нэг удаа шүдний эмнэлэгт очиж мэргэжлийн арчилгаа хийлгэх нь шүд эрүүл байхад хамгийн чухал "нэн чухал" арга хэмжээ юм. Харин та өөрөө шүдээ угаахын завсар хооронд ургамлын тосоор амаа зайлах аргачлалыг сайн дураараа ашиглахыг буруутгах үндэслэл байхгүй. 
 
Гэхдээ энэ нь шүдээ агуух, шүдний утас хэрэглэх зэрэг орчин үеийн амны эрүүл ахуйн арга хэрэгсэлийг орлуулах эсвэл түүнтэй зүйрлэх хэмжээний ач холбогдолтой зүйл биш гэдгийг анхааралдаа авна уу
 
 
 
 
 
 
 
 

Tag:шүд цоорох өвчин, coconut oil pulling, амны эрүүл ахуй
Бусад
avatar