Таны орон зай
НАС-ын Оюутнуудад
Нэвтрэх хэсэг
Санал асуулга
Та өдөрт шүдээ хэдэн удаа угаадаг вэ ?
 
Calendar
September 2010
MTWTFSS
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
Статистик
Мэдээллийг Үзсэн Тоо : 26607
video

Tsahim.net Topsites List Их хотын хамгийн шилдэг 99 веб сайт Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Нүүр хуудас

Канадын шүдний эмч нар бага үр дүнтэй ооноос татгалзан оронд нь нарны эрчим хүчээр ажилладаг сойзыг амны хөндийгөө цэвэрлэхэд хэрэглэхийн зөвлөж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд 79 дэх тохиолдол нэмж бүртгэгдэв. Халдвар тээгч нь 30 орчим насны, эрэгтэй, нийслэлд амьдардаг, гэр бүлтэй нэгэн аж. Түүний хавьтагчдыг тогтоохоор эмч нар ажиллаж байгаа юм байна. Халдвар тээгч сайн дураар шинжилгээ хамрагдсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр өвчтөн нь өмнө илэрсэн халдвар тээгчийн хавьтагч байсан гэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 03:35)

 

Буйлны үрэвсэлийн үед хэрэглэх эм бэлдэмэл

Дентамон

· Үйлдэл: Өвдөлт намдаах, үрэвсэл болон нянгийн эсрэг.

Бэлдмэлийн нөлөөгөөр өвдөлд үрэвсэл, хаван, цус шүүрэлт багасахаас гадна амны хөндийн эвгүй үнэр арилна.

· Хэрэглэх арга: Шүдээ угааж цэвэрлэсний дараа бэлдмэлээс хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут шавших эсвэл шингэлэн 20% уусмал болгож 3-5 минутын турш амаа зайлж болно.
· Анхаарах: Спиртэнд харшилтай хүмүүс хэрэглэхгүй. Ам зайлах үед залгихаас болгоомжлох хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 02:56)

 

Энэ нь биед кальци дутагдсантай холбоотой.  Кальцийн дутагдалтай холбоотойгоор хүний биед 147 төрлийн өвчин үүсдэг бол эдний хэдхэн жишээ нь: Буйлнаас цус гарах (улмаар шүд суларч унахын шалтгаан болдог), шүд цоорох, үс, хумс хугарамтгай болох үзэгдэл юм. Хордлогод өртөмтгий байх.Мөн царай зүс харлаж өнгөгүй болж үрчийж эхэлнэ. Хүн өдөр бүр хоол тэжээлээрээ 114 төрлийн тэжээллэг бодисыг тодорхой доз хэмжээгээр хоолноосоо авч байх ёстойгийн зөвхөн нэг нь энэ кальци хэмээх эрдэс юм. Хүний биед их хэрэгтэй гэх кальцийг ямар хоол тэжээлээс авч болох вэ? Сүү, цагаан идээ тэр чигээрээ кальци агуулсан байдаг.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг, 10:15)

 

Шүдэлбэрийн ашиг тус.

Шүд эрүү нүүрний  хөгжлийн гажиг, шүд цоорох, шүд сулрах өвчин, эрүү ясны үрэвсэл,шүд эрүүний хавдарууд зэрэг нь шүдний эгнээнд өөрчлөлт үүсгэж улмаар зажлах, хоол боловсруулах болон өгүүлэх эрхтэний үйл ажиллагаанд гүнзгий хямрал учруулдаг.
Нэгэнт үүссэн энэ согогийн үед янз бүрийн шүдэлбэр хийж эмийн болон ходоод гэдэсний үйл ажиллагааг 80-90% сэргээж байгааг эрдэмтэд баталжээ. Шүдэлбэр нь гадаад төрх үзэмжийг сайжруулах, зажлах болон хоол боловсруулах үйл ажиллагааг сэргээж цаашид хямралаас сэргийлдэг байна.
Шүдэлбэрийг хийлгэсний дараа тогтмол цэвэрлэн арчлахгүй бол амнаас эвгүй үнэр гарахаас гадна амны хөндий үрэвсэж, өвдөж идээлэх зэрэг хүндрэлүүд гарч болно.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 01, Ням гариг, 07:54)

 

Та сүүн болон байнгын шүдний шүдлэх хугацааг мэдсэнээр өөрийн хүүхдийн шүдийг цаг хугацаандаа ургаж байгаа эсэхийг хянах боломжтой болох юм. Хэрвээ таны хүүхдийн шүд энэ хугацаанаас эрт болон орой ургаж байвал мэргэжлийн эмчид хандаарай.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 02:28)

 

Юуны өмнө хоол хүнсний зүйлийг зөв тохируулж хэрэглэх хэрэгтэй. Аль болох шимтэй, тэжээллэг хүнсний зүйл /сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо/ оруулсан хоолыг хэрэглэх нь зөв. Эдгээр шүдийг бэхжүүлдэг олон эрдэс бодис, уураг, амин дэм байдаг. Гэвч жүрж, нимбэг зэрэг жимс нь хүчил ихтэй учир шүдний пааланг сийрэг болгох тул тохируулан хэрэглэх хэрэгтэй.

Идэвхтэй зажлалт шаардагдах хатуу, хатуувтар хүнс болох ааруул, ээзгий, алим зэргийг хэрэглэх нь шүдний цусан хангамжыг сайжруулж шүд бэхжихэд чухал нөлөөтөй. Гэвч энэ нь ломботой шүдэнд эсрэг заалттай байдаг. Чихэр, шоколад, гурилан бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь амны хөндийд хуримтлагдаж өвчин үүсгэгч нян үржих таатай орчин болдог. Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга бол мэдээж шүдээ угаах билээЮуны өмнө шүдний сойз, оог зөв сонгох хэрэгтэй. Шүдний сойзны үс долоовор хурууны эхний үетэй тэнцэх, эсвэл үүдэн хоёр шүдний хэмжээтэй, зөөлөвтөр үстэй байх ёстой.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 01, Ням гариг, 08:00)

 

Америкийн Шүдний Эмнэлгийн Холбоо зөвлөж байна
1. Шүдээ өдөрт хоёр удаа Америкийн Шүдний Эмнэлгийн Холбооны (АШЭХ) зөвшөөрсөн шүдний оогоор угааж байгаарай. Шүдний сойзыг 3-4 сар болоод сольж байх ёстой. Үс нь муудсан сойз шүдийг сайн угаахгүй нь лавтай.
2. Шүдээ өдөр бүр флосдох нь маш чухал. Буйлны доорх болон шүдний хоорондох завсрын хоолны үлдэгдлийг шүдний сойзоор нь авах боломжгүй тул флосыг хэрэглэх нь маш чухал байдаг. Флос  гэдэг нь шүднийхээ завсар оруулж цэвэрлэдэг утас бөгөөд тэр нь тостой (wax), гаатай, флоридтай гээд олон янз байна. Флосоор шүдээ өдөрт дор хаяж нэг удаа цэвэрлэх нь зүйтэй.
3. Тогтмол хооллох дэглэмийг баримтлах ба хоолны хооронд хэрэглэдэг хуурай идэх юм, зуушийг аль болох цөөрүүлэх хэрэгтэй.
4. Шүдний эмчид зургаан сар тутамд тогтмол үзүүлж шүдээ цэвэрлүүлж хэвших хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн (2010 оны 8-р сарын 01, Ням гариг, 07:37)

 
"SONTEM" DENT
"Цагаан Зул"
Таны орон зай
"Од Хийморь"
Таны орон зай
"АРОНО DENT"
"SONNE" DENT

PostHeaderIcon Шинэ мэдээ

PostHeaderIcon Хамгийн их уншигдсан мэдээ