Коронавирусээр халдварлагдсан анхны тохиолдол 2019 оны 12 сарын 12-нд БНХАУ-н Үхан мужид бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 1326 хүн халдварлагдсан байгаа бөгөөд нас барсан хүний тоо 41 хүрсэн байна. Нийт хятадын 34 мужаас гадна Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Тайван, Макао, Хонг Конг, Сингапур, Непал, АНУ, Франц, Австрали зэрэг орнуудад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.
Коронавирусын бүлэгт 6 төрлийн вирус хамаарагддаг байсан бөгөөд эдгээр вирус нь хүнд энгийн томуу болон томуу төст өвчин үүсгэдэг ч Severe acute respiratory syndrome-related coronavirus(SARS) буюу шувууны ханиад, Middle East respiratory syndrome-related coronavirus(MERS) гэх 2 төрөл нь хүнд хэлбэрийн уушигны хатгаа үүсгэдэг. Харин Үхан мужид гарсан халдварын вирус болох 2019-nCoV нь коронавирусын бүлэгт 7 дахь вирус болж шинээр бүртгэгдсэн. Уг вирусын халдвар анх далайн бүтээгдэхүүн худалддаг хүнээс илэрсэн бөгөөд халдварыг далайн амьтнаас авсан гэж үзсэн. Мөн халдвар зөвхөн амьтнаас хүнд дамжина гэж үзэж байсан ч, саяхан БНХАУ-н засгийн газар халдвар хүнээс хүнд дамжиж болно гэж зарлалаа.
Энэ халдвар эмчлэгддэг үү?
Уг вирусын халдварын эмчилгээ гараагүй байгаа ба вакциныг хамгийн багадаа сарын дотор гарган авах боломжтой гэж мэдээллэсэн.
Халдвар авсан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?
Коронавирус нь томуугийн вирус учир энгийн томуу, томуу төст өвчний үед илэрдэг ханиалгах, хоолой өвдөх, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Вирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
· Маск буюу амны хаалт зүүх
· Шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газраар явахгүй байх
· Халдварт өвчин бүртгэгдсэн улс оронлуу зорчихгүй байх
· Гараа савандаж угаах, ариутгагчаар ариутгах
· Ханиалгаж найтаах үедээ шууны дотор хэсгээр амаа дарах сальфетка хэрэглэх
· Гараа ам хамрандаа хүргэхгүй байх
· Өдөрт 3-аас дээш удаа давстай усаар амаа зайлах
· Амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх
· Дархлаа дэмжих шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах
Ямар маск хэрэглэвэл вирусын халдвараас сэргийлэх вэ?
- Нэг удаагийн буюу мэс заслын гэж нэргэлгддэг маск
- N95 тэмдгэлгээтэй маск
Эдгээр маск нь амьсгалын замаар вирус халдварлахаас сэргийлнэ. Маскыг зүүхдээ өөрт таарсан хэмжээтэйг сонгож маскан дээрх төмөр ялтастай хэсгийг хамартаа тааруулан, сул агаар орох зай гаргахгүй байх хэрэгтэй. Сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчиж ирсэн иргэдэд зөвлөхөд: Хэрэв ямар нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 80086829 дугаарт холбогдож мэдээллэнэ үү
Эх сурвалж: edition.cnn.com