Шүд цайруулах гэдэг нь шүдний эмчид очих шиг маш энгийн зүйл бөгөөд эмнэлгийн нөхцөлд цайруулах эсвэл гэрийн нөхцөлд цайруулах зэрэг сонголтос аль нэгийг хийх шаардлагатай. Хэрэв өөрт тань шүдээ цайруулах өөрийн арга байдаг бол бас түүнийгээ заавал өөрчлөх, хаях шаардлагагүй. Шүд цайруулах хамгийн энгийн аргачлал нь шүд цайруулах зориулалтын оогоор шүдээ угаахаас эхэлнэ. Үүний дараа цайруулах ам зайлах шингэн, цайруулах үзэг, цайруулах наалт зэргийг хэрэглэж амны эрүүл ахуйн ердийн дэглэмдээ цайруулалтын дэглэм нэмнэ.
Шүдэлбэр гэдэг нь авхуулсан шүдийг орлуулан тухайн хүнд тусгайлан зориулан бэлтгэсэн хиймэл шүд бөгөөд амнаас авч буцааж хийж болдог. Орчин үеийн шүдэлбэрийн технологи нь шүдийг яг өөрийн шүд мэт харагдуулах, зүүх хэрэглэхэд илүү эвтэйхэн байдаг болсон.
Шүдний имплант гэдэг нь авхуулсан шүдийг орлуулах зорилгоор хэрэглэдэг эрүү ба хоншоорын ясанд суулгадаг титан суулгац юм. Имплант нь ясны эдтэй бороололт (osseointegration) үүсгэн нягт холбоо үүсгэдэг тул ердийн шүдэлбэр шиг суларч хөдөлгөөнд ордоггүй. Шүдний имплант суулгац нь гүүрэлсэн шүдэлбэртэй харьцулахад амьд шүдийг зорж багасгадаггүйгээрээ ашиг тустай.
Hollywood Smile Винир гэдэг нь гоо сайхныг нөхөн сэргээх зорилгоор шүдний гадаргууд нааж бэхэлдэг композит хуванцар эсвэл шаазан материалаар бэлтгэсэн маш нимгэхэн нүүрэвч юм. Нүүрэвчийг мөн хугаран, сэтэрсэн, өнгө нь өөрчлөгдсөн, байршлын гажигтай, элэгдсэн, зайтай шүдэнд мөн хэрэглэж болно. Винир нүүрэвч хийхэд ашиглагддаг хамгийн түгээмэл хоёр материал нь композит ба шаазан материал юм.