Шинэ техник технологи нэвтэрснээр бизнес эрхлэгчид болон бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байдаг. Эрүүл мэндийн салбар болон бусад салбаруудын нэгэн адил шүдний салбар ч мөн дижитал хэлбэрт шилжихийн ач тусыг хүртэж эхэлсэн бөгөөд энэ нь жил ирэх тусам улам бүр нэмэгдэх хандлагатай байна. За ингээд 2019 онд шүдний салбарт хамгийн их тренд болсон технологиудаас танилцуулж байна.
1. 3D Printing
Шүдний технологид гурван хэмжээст принт ашиглах нь шүдний салбарыг хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болгож байна. Шүдний лаборатори 3D принтын тусламжтай хуванцар гэх мэт олон янзын материалын гараар хийгдэх ажиллагааг хөнгөвчлөх болсон. 3D принтийн бас нэг давуу тал бол илүү хурдан, үр дүнтэй, алдаа багатай хийх боломжтой болгосон.
2. Робот шүдний эмч буюу хиймэл оюун ухаан- Artificial Intelligence
Шүдний технологийн салбарыг 2019 онд албан ёсоор шинэ өндөрлөгт гаргасан технологи нь робот шүдний эмч байв. Хиймэл оюун ухаан (AI) робот шүдний эмч нарыг нэвтрүүлснээр шүдний эмч нарын ажиллах арга барил, өвчтөн эмчилгээ хийлгэх хэлбэрийг өөрчилсөн.
Одоо роботууд шүд ломбодох, шүд цэвэрлэх, шүд авах, шүд цайруулах гэх мэт хамгийн бага чадвар шаардсан шүдний ажилбарыг хийх боломжтой болжээ. Одоогийн байдлаар роботууд илүү нарийн үйлдлүүдийг хийх боломжгүй байгаа ч сүүлийн үед Хятадад шүдний робот амжилттай ажиллаж байгаа нь хиймэл оюун ухаан цаашдаа энэ салбарт голлох байр суурь эзлэх боломжтой байгааг харуулж байгаа юм.
3. Шүдний лазер
Лазер технологи нь шүдний салбарт өргөн цар хүрээтэй хэрэглэгддэг. Үүнд доор дурьдсан зүйлсийг багтаасан болов ч үүгээр хязгаарлагдахгүй олон хэрэглээ цаана нь бий.
· Шүд цайруулах
· Шүдний үхэжсэн эдийг цэвэрлэх
· Шүдийг ломбодоход бэлдэж цэвэрлэх
· Буйлыг дахин хэлбэржүүлэх
· Сувгийн эмчилгээний үед бактерийг устгах
· Гэмтлийг арилгах
Лазер шүдний эмчилгээний давуу тал
· Шүдний эмч нар лазерыг шүдний эмчилгээнд сонгоход хүргэсэн гол шалтгаан нь үйл ажиллагааг илүү жигд болгож, үйлчлүүлэгчийн таагүй байдлыг багасгаж, эдгэрэх хугацааг түргэсгэдэг.
· Үйлчлүүлэгчид оёдол тавих шаардлагагүй болгодог.
· Зарм тохиолдолд мэдээ алдуулахгүйгээр эмчилгээ хийх боломжтой болгодог.
· Лазер нь буйлыг ариутгах бөгөөд халдвар авах магадлалыг бууруулдаг.
· Буйланд бага гэмтэл учруулдаг учир эдгэрэх хугацааг богиносгодог.
· Уламжлалт мэс ажилбартай харьцуулахад цус бага гардаг.
4. Хэвний материал ашиглахгүйгээр хэв авах дижитал арга технологи- CAD/CAM
Дижитал хэвний технологи нь шүдний эмч, үйлчлүүлэгчийг байнга бухимдуулж байдаг хагарсан, муудсан, буруу цутгасан загвар гэх мэт асуудлыг арилгаж байна.
CAD/CAM програмууд нь шүдний технологид шинэ зүйл биш боловч практикт ашиглах тусам эдгээр програмуудын хэрэглээ улам нэмэгдсээр байна.
Хэрэв та өвчтөний шүдний хэвийг авахаар лав, хуванцар, гөлтгөнө ашиглаж байгаа бол тоног төхөөрөмжөө шинэчлэх цаг болсон гэдгийг Америкын Шүдний Холбоо-с сануулж байна.
Эх сурвалж: national.biz
Орчуулж бэлтгэсэн, нийтлэлч: А. Бүжинлхам