Шүдийг гэрийн аргаар цайруулсны дараах уух зүйлсийн шүдэнд үзүүлэх нөлөө
Зорилго:
Энэхүү судалгааны ажил нь гэрийн аргаар цайруулсны дараах кофе, цай, кола, болон улаан дарсны шүдэнд үзүүлэх нөлөөг судлахад оршино.
Арга зүй болон хэрэглэгдэхүүн:
Энэхүү судалгаанд 45 ширхэг хоншоорын төвийн үүдэн шүдийг хэрэглэсэн. Гэрийн аргаар цайруулах аргыг 10% ийн карбамидын хэт ислийн гелийг ашиглан шүдний гадаргууд өдөрт 6 цаг, 14 хоногийн турш түрхэж цайруулсан. Цайруулсны дараа шүдний суурь өнгийг хэмжсэн ба дөрвөн төрлийн будагч бодис бүхий уусмалд (кофе, цай, кола,улаан дарс) мөн зохиомол аргаар гаргаж авсан шүлсэнд (n = 9) тус тусад нь хийж орхисон. Эхний хоёр өдөр 15 минутаас 6 цаг хүртэл хугацаанд уусмалд тус тусад нь байлгасны дараа шүдийг нэрсэн усаар 10 секунд угааж цэвэрлэв. 15 минут, 6 цаг, 1 долоо хоног, 1 сарын турш шүдийг уусмалуудад дүрсэний дараа шүд бүрийн өнгөний утгыг дахин үнэлж, өнгөний өөрчлөлтийн утгыг (∆E) тооцов. Өнгөний өөрчлөлтийн шинжилгээг спектрофотометр ашиглан хийсэн.
Үр дүн:
Будагч бодис бүхий уусмалуудаас хамгийн бага өнгөний өөрчлөлт өгч буй уусмал нь шүлстэй (хяналт бүлэг), харьцуулахад кофе байна. Өнгөний өөрчлөлтийн үнэлгээ хийх үед улаан дарс, кола, цайны уусмалын шүдэнд үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц өөр өөр үр дүн үзүүлсэн байна.
Дүгнэлт:
Шүдийг цайруулсны дараа шүдэнд өнгөний өөрчлөлт үүсгэдэг кола, цай, дарс зэргийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Оршил:
Цайруулах эмчилгээ нь шүдний өнгийг сэргээх үр дүнтэй аргуудын нэг [1] бөгөөд хэрэглэж буй ислийн концентрац болон хэр удаан хугацаанд цайруулж буйгаас хамаарч үр дүн өөр өөр байдаг [2]. 1989 онд Хейман болон Хэйвүүд нар гэрийн аргаар цайруулах техник нэвтрүүлсэн [4]. Тусгай бэлдсэн хуванцар хэвний халбага дээр 10% карбамидын хэт ислийг түрхэн ихэнхдээ шөнийн цагаар 6-8 цагийн хугацаанд 2-6 долоо хоног хэрэглэн цайруулдаг байна.
Цайруулах механизм нь устөрөгчийн хэт исэл, эсвэл карбамидын хэт ислийг шүдний гадаргууд түрхсэний дараа пааланд нэвтэрч чөлөөт радикал үүсгэдэг бөгөөд урт, хар өнгө бүхий молекулуудын хромофор холбоог задалдаг байна. Ингэснээрээ шүдний гадаргууд байх өнгөт молекуулууд задран, паалан цайрч харагддаг байна [5].
Аргазүй болон хэрэглэгдэхүүн:
Судалгааны хэрэглэгдэхүүн болох 45 ширхэг хоншоорын төвийн үүдэн шүд нь тулгуур эдийн болон хүндэрсэн шалтгааны улмаас авсан шүднүүд бөгөөд шүдийг авсны дараа 8% ийн тимолын уусмалд хадгалсан. Шүдний чулуу болон тулгуур эдийн мембраныг бүгдийг нь гар багажаар цэвэрлэсэн. Бэлтгэсний дараа, шүд бүрийг паст болон өнгөлгөөний brush ашиглан өнгөлж, угаасан. Шүд бүрийн гадаргууд 10%ийн карбамидын хэт ислийг 0,5-аас 1 мм-ын зузаантай түрхэж 6 цаг орхисон бөгөөд хөвөнгөөр арилгаж, усаар угаасан. Цайруулалт хоорондын хугацаанд шүдийг хиймэл аргаар гаргаж авсан шүлсэнд хадгалж байсан ба өдөр бүр сольж, 37°С хадгалсан [10]. Энэхүү үйл явцыг хоёр долоо хоногын турш тасралтгүй хийсэн. Цайруулалт хийсний дараа шүдийг тохиолдлын байдлаар, уусмалын төрлөөр таван бүлэг ( n=9 ) болгон хуваасан. Хиймэл аргаар гаргаж авсан шүлс ( хяналтын бүлэг ), улаан дарс (DLC Öküzgözü 2009, Doluca, Turkey), кофе (Nescafe 3 in 1, Turkey; уусмалын найрлага нь нэрж буцалгасан 200 мл усанд, 4 гр нунтаг кофег уусгана ), кола (CocaCola, Turkey), мөн цай (Yellow Tea, Lipton, Turkey; цайны уусмалыг бэлтгэхдээ 175 мл буцалж буй усанд дүрдэг цайгаа 5 минут орхино). Уусмалд орхих цагийг 15 мин, 6 цаг, 1 долоо хоног, 1 сар гэсэн хугацааг сонгосон. Өдөрт кофе уух дундаж хугацаа 15 минут байдаг байна. 1 сарын хугацаанд өдөрт 6 цаг кофены уусмалд байсан шүд нь 24 сарын хугацаанд өдөр бүр кофе уусантай тэнцэх хугацаа юм [11].
Шүдний анхны өнгөний утгыг цайруулалт хийснээс хойш 24 цагийн дараа, CIE LAB өнгөний системийн дагуу спектрофотометрээр хэмжсэн.
Үр дүн:
Шүдэн дээр гарсан өнгөний өөрчлөлт буюу ΔE нь хиймлээр гаргаж авсан шүлсэнд 1 сарын хугацаанд (4.19), кофены уусмалд (3.93), цайны уусмалд 6 цагийн хугацаанд (9.99), улаан дарсанд (11.01), коланд (8.75) байсан. ΔE утга нь 3.7-оос их үед өнгөний харагдахуйц өөрчлөлт гэж үздэг. Харин 3.7-оос 1-ийн хооронд эмнэлзүйн хувьд өнгөний хэвийн өөрчлөлт гэж үзэх ба 1-ээс бага тохиолдолд өнгөний өөрчлөлт гэж үздэггүй байна. /График 1/
Ажиглалтын хугацаанд CIE L * дээжийн утгын өөрчлөлт
Хэлцэмж:
Зарим хүнсний бүтээгдэхүүн болон шингэн уух зүйл нь шүдний өнгө өөрчлөх шалтгаан болдог. Хүчиллэг уух зүйл нь шүдний эрдэсжих үйл явцыг алдагдуулдаг ба эдгээр нь этанол болон будагч бодис агуулсан байдаг. Энэ судалгааны ажлын хувьд кола нь хамгийн бага pH (хүчиллэг) бүхий уусмал байсан ба 1 сар болон 7 хоногийн дараах үр дүнгээс харахад шүдний гадаргууг хамгийн их гэмтээсэн. Хиймэл аргаар гаргаж авсан шүлс болон кофе нь шүдний өнгийг хамгийн бага өөрчилсөн.
Дүгнэлт:
In vitro орчинд хийсэн энэхүү судалгааны үр дүнд дараах дүгнэлтэнд хүрсэн:
· Улаан дарс, кола, болон цай нь кофеноос илүү шүдний өнгийг өөрчилдөг.
· Коланы шүдэнд үзүүлэх нөлөөг 1 сар болон 1 долоо хоногийн хугацаанд хэмжиж үзэхэд хамгийн өндөр ∆E* (өнгөний өөрчлөлт) утгыг үзүүлсэн.
· Цай, кола, дарсанд 6 цаг, кофенд 1 долоо хоног, хиймлээр гаргаж авсан шүлсэнд 1 сарын хугацаанд байлгахад шүдний өнгөний өөрчлөлтийн утга нь 3,7-оос их байна.
Ном зүй:
1. McEvoy SA. Chemical agents for removing intrinsic stains from vital teeth. II. Current techniques and their clinical application. Quintessence Int. 1989;20:379–84. [PubMed] [Google Scholar]
2. Matis BA, Mousa HN, Cochran MA, Eckert GJ. Clinical evaluation of bleaching agents of different concentrations. Quintessence Int. 2000;31:303–10. [PubMed] [Google Scholar]
3. Odioso LL, Gibb RD, Gerlach RW. Impact of demographic, behavioral, and dental care utilization parameters on tooth color and personal satisfaction. CompendContinEduc Dent Suppl. 2000:S35–41. quiz S43. [PubMed] [Google Scholar]
4. Haywood VB, Heymann HO. Nightguard vital bleaching. Quintessence Int. 1989;20:173–6. [PubMed] [Google Scholar]
5. Joiner A. The bleaching of teeth: A review of the literature. J Dent. 2006;34:412–9. [PubMed] [Google Scholar]
10. Arvidson K, Johansson EG. Galvanic currents between dental alloys in vitro. Scand J Dent Res. 1985;93:467–73. [PubMed] [Google Scholar]
11. Ertaş E, Güler AU, Yücel AC, Köprülü H, Güler E. Color stability of resin composites after immersion in different drinks. Dent Mater J. 2006;25:371–6. [PubMed] [Google Scholar]