Хэрэв та шүд цайруулах гель хэрхэн үйлчилдэг талаар мэдээлэл хайж байгаа бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Ихэнх шүд цайруулагч нь найрлагандаа үндсэн бодис болох ус төрөгчийн хэт исэл ба бүтээгдэхүүний үйлчлэлийг дэмжиж үнэр амт оруулагч бусад нэмэлт бодисуудаас бүрддэг. Шүд цайруулах гель нь шүдийг аажим аажмаар цайруулах бөгөөд шүдний бүтцэд ямар нэгэн гэмтэл учруулдаггүй. Иймд шүд цайруулах гель нь аль ч насны хүмүүст шүдний муухай өнгөнөөсөө салах аюулгүй бөгөөд үр дүнтэй сайн арга юм.
Carbamide Peroxide
Шүд цайруулах материалын найрлаганд ордог хамгийн чухал бодис нь carbamide peroxide буюу карбамидын хэт исэл юм. Энэ бодисыг найрлагандаа агуулсан цайруулагч материалыг шүдэнд түрхэхэд карбамид хэт исэл нь устөрөгчийн хэт исэл болон карбамид болон задардаг. Задралын улмаас үүссэн устөрөгчийн хэт исэл нь шүдний бүтцэд агуулагдах шүдний өнгийг өөрчлөгч будагч бодисуудтай харилцан үйлчилж тэдгээрийг исэлдүүлэн задлаж өгсөнөөр шүдний өнгө цайрч өнгөлөг болно. Америкийн Шүдний Холбоо (American Dental Association) устөрөгчийн хэт исэл нь зөвхөн шүдний гадаргуу дээр байрлалтай будагч бодисыг төдийгүй шүдний гүнд байрлах будагч бодисыг задалдаг болохыг нотлож энэ бодисыг олон нийтэд хэрэглэхийг урамшуулан дэмждэг.
Удаан үйлчлэлтэй ба түргэн үйлчлэлтэй шүд цайруулагчдын ялгаа
Carbamide peroxide агуулсан шүд цайруулагчид нь удаан үйлчилгээтэй шүд цайруулагчид хамаарагдах тул шүдний эмч нар энэ бодисыг гэрийн нөхцөлд санал болгодог. Үүний тулд эхний ирэлтээр шүдний эмч таны шүдний хэвийг авах ба дараагийн ирэлтээр шүдэнд зориулсан шүд цайруулалтын халбага болон шүд цайруулагчийг дагалдуулан гэрийн нөхцөлд шүд цайруулах зааварчилгааг өгнө. Гэрийн нөхцөлд ихэнхдээ 10%-ийн карбамидын хэт исэл агуулсан бүтээгдэхүүн өгөх бөгөөд энэ нь 3,5%-ийн устөрөгчийн хэт исэл ялгаруулдаг.
Харин түргэн үйлчилгээтэй шүд цайруулагчдыг эмч нар эмнэлгийн нөхцөлд ашиглах ба тэдгээр нь илүү өндөр тунгаар устөрөгчийн хэт исэл агуулдаг. Шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах зориулалт бүхий материалууд нь 25-40%-ийн устөрөгчийн хэт исэл агуулдаг. University of Maryland Dental School-ын эмч Howard E. Strassler, DMD хагас цагийн дараа гэхэд устөрөгчийн хэт ислийн цайруулах чадвар бараг тал хувиар буурдаг учираас шүдний эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах үйлчилгээ цаг орчим үргэлжилдэг болохыг тайлбарлалаа.
Нэмэлт хольцууд
Ихэнх хүмүүс шүд цайруулах эмчилгээний дараа шүд хэсэг хугацаанд хэт мэдрэг болсон тухай зовиур хэлдэг бол шүд цайруулагчид нэмж өгсөн нэмэлт хольцууд нь энэхүү хэт мэдрэгшилтэй тэмцэх болон бусад зориулалттай байдаг. Dr. Strassler эмчийн хэлж байгаагаар хэт мэдрэгшил нь нийт өвчтөнүүдийн 18-78% -д тохиолдох бөгөөд хэзээ ч урт удаан хугацаанд үргэлжилдэггүй байна. Хоёр төрлийн нэмэлт хольц шүдний хэт мэдрэгшилтийг намжаах зориулалттай бөгөөд эдгээрт potassium nitrate ба amorphous calcium phosphate хамаарна. Potassium nitrate нь шүдний хэт мэдрэгшлийн эсрэг идэвхтэй үйлчлэлтэй бодис бөгөөд шүдний хэт мэдрэгшилтийг дарах зориулалттай шүдний ооны найрлаганд ч мөн агуулагдна.
Шүд цайруулах үйлчилгээг авах боломжтой хүмүүс
Шүд цайруулах үйлчилгээ нь шүдний өнгөний хувиралтыг идэвхтэй цайруулдаг боловч энэ нь бүх насны хүмүүст зориулагдсан гэж үзэж болохгүй. American Academy of Pediatric Dentistry буюу Америкийн Хүүхдийн шүдний эмчилгээний академиас хүүхдүүдийг байнгын шүд шүдэлж бүрэн дуустал шүд цайруулалт хийхгүй байхыг зөвлөдөг. Учир нь шинэ шүд шүдэлсэнээр шүд хоорондоо өнгөний ялгаа гардаг. Мөн гэрийн нөхцөлд шүд цайруулахын өмнө мөн шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь шүдний хэт бараан өнгө болон хуучин ломбо бүрээс зэрэг нь шүд цайруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлнө.
Шүдний эмч энэ талаар асуувал шүд цайруулалтыг хэрхэн гүйцэтгэх нь зүй зохистой байх талаар танд зөвлөгөө өгнө. Эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн шүд цайруулагч хэрэглэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарна уу