Зохион байгуулагч: Оюудент ХХК
Хамтран зохион байгуулагч: АШУҮИС, НАСС-ийн багш, АУ-ны доктор Г. Ганжаргал
Сургалтын багш: Dr. Thomas Lietz, Клиник хариуцсан захирал (Dentaurum, Ispringen, Germany)
Энэхүү сургалтын зорилго нь юу вэ?
Гажиг заслын чиглэлээр мэргэшин суралцаж байгаа шүдний эмч, мэргэжилтнүүдэд өөрсдийгөө илүү хөгжүүлж, сайжруулахад нь дэмжих зорилгоор, мөн эдгээр эмч нартаа монголд орж ирж байгаа том компанийг танилцуулах зорилготой юм. Машинаар хэлвэл бараг Mercedes-Benz ороод ирчихсэн гэж үзэж болно. Бүх материал, багаж төхөөрөмжөө өөрсдөө хийдэг.
Энэ сургалтад хамрагдсан эмч нар өөрсөдөө олж авах гол мэдлэг нь юу вэ?
Энэхүү сургалтанд гажиг заслын мини имплант Тomas®- pin ашиглан өдөр дутмийн эмчилгээ хэрхэн хийхийг гар дадлага байдлаар заах болно.
Эхэн шатанд Тomas®-pin мини имплантийг хоншоор эрүүний тайподонт-д суулгана. Мөн оролцогчид шүдний дагуу чиглэлийн хөдөлгөөн хийх болон хоншоорын араа шүдийг суулгах, эрүүний араа шүдийг босгох энгийн авагддаггүй зэмсэгийн техникийг сурна.
Аль чиглэлээр суралцаж буй эмч нар хамрагдвал илүү зохимжтой вэ?
Сайн эмчилгээ хийхийг зорьж буй нүүр ам судлалын гажиг болон согог заслаар мэргэшсэн, мэргэшиж буй эмч нарт зориулагдсан сургалт юм.
Сургалт хэзээ хаана зохион байгуулагдах вэ?
2020 оны 4 сарын 28-аас 29 өдрүүдэд 2 өдөр Герман Улсын Испринген хотод явагдана. Сургалтын зэрэгцээ мөн аялалын хөтөлбөр байгаа тул үлдсэн өдрүүдээрээ Герман болон Франц улсуудаар аялна.
Энэхүү сургалтын давуу тал нь юу вэ?
Давуу тал нь дан ганц имплант хийх биш дагалдах арга, техник, материалын талаарх бүх ойлголтыг нэг дор суралцана. Монголд хамгийн элбэг тохиолддог сунасан, доошилсон араа шүдийг хөдөлгөх талаар дэлгэрэнгүй ойлголтуудыг авах болно. Dentaurum компани нь 130 жилийн урт удаан түүхтэй компани учир бүх эмчилгээ, технологиуд нь эмнэлзүйн туршилт , судалгаагаараа нотлогдсон байдаг. Дэлхийн нэр хүндтэй топ брэндийн багаж материал, технологийг ашигласанаар бид эмчилгээний чанар болон үр дүнд дэвшил гарч үйлчлүүлэгчдээ дээд зэргийн сэтгэл ханамж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөн энэ удаагийн сургалтын төлбөрт хоол, унд, буудлын бүх үйлчилгээ багтсан. Өмнө нь манай улсад ихэнхдээ Хятад болон Солонгосын жижиг компаниудын сургалт болдог байсан бол энэ сургалт нь албан ёсны дэлхийн хэмжээний том компани манай зах зээлд орж ирж өргөн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.
Нийт хэдэн эмч мэргэжилтнүүд бүртгэх вэ? Бүртгэл хэзээ дуусах вэ?
Сургалтанд 15-20 хүн бүртгэнэ. Бүртгэлийн хугацаа дуусна гэсэн зүйл байхгүй ч хэрвээ явахаар бол эрт бүртгүүлээрэй гэж зөвлөх байна. Визэнд орох шаардлагатай тул эртнээс нэгдсэн журмаар бэлтгэх хэрэгтэй.
Мэдээлэл өгсөнд баярлалаа
Хөтөлбөрийн хураангуй:
Эхний өдөр– Танилцуулга
Үргэлжлэх хугацаа, 0.5 ц
- Хүлээн авалт
- Групп зураг
- Бид хэн бэ? –Dentaurum компаний товч танилцуулга / Богино кино (15 min)
Үргэлжлэх хугацаа, 1.30 ц
- Компани танилцуулах аялал Mr. Hirt / Dr. Lietz
1 дэхь өдөр – Лекц болон Гар дадлагын сэдэв
Тomas®-pin мини имплант ашиглах нь
Хэсэг 1 + 2 (Оршил, бодит кейс ба tomas®– систем)
- Мини имплантийн танилцуулга (туршлага ба хүлээх үр дүн)
- tomas®-pin ашиглан хэрхэн эмчилгээ хийх – бодит тохиолдолууд
- tomas®system- ийн ерөнхий ойлголт
- tomas®-pin тэй цуг хэрэглэгдэх туслах зэмсэгүүд
- Суулгах зэмсэгүүд
- Эмчилгээний туслах техникүүд
Хэсэг 3 (мини имплант суулгах, 60 min)
- Мини имплант суулгах байршил
- Мини имплантийг суулгах
2 дахь өдөр– Лекц болон Гар дадлагын сэдэв
tomas®-pin имплант ашиглах нь
Хэсэг 4 (indirect anchorage)
- Шүдний хөдөлгөөнийг бэхжүүлэх
Хэсэг 5 (дагуу чиглэлийн хөдөлгөөнүүд)
- tomas®-pin ашиглан Mesialization хөдөлгөөн
- Distalization хөдөлгөөн amda®техник (онол ба үзүүлэх хичээл)
Хэсэг 6 (Intrusion)
- tomas®-pins and tomas®-abutments ашиглан хоншоорын араа шүдийг Intrusion хийх
Хэсэг 7 (up-righting)
- Эрүү – Direct anchorage ийг 7-р шүдэнд бэхэлж up-righting хийх
tomas®-pin сурвалж хооронд суулгах
Сургалт удирдах багшийн танилцуулга
Dr. Thomas Lietz
Клиник хариуцсан захирал (Dentaurum, Ispringen, Germany)
- Dental technician in Berlin [1976 – 1981
- Study of stomatology and doctor degree in Berlin [1984 – 1990]
- Assistant at the department of prosthetic dentistry at the Charité (Humboldt University in Berlin) [1990 – 1992]
- Assistant medical director and head of the department of pre-clinical education at the University of Witten/Herdecke (UWH) [1992 – 2002]
- Coordinator of the project A.R.T. of the UWH in Gambia [1995 – 2002]
- Head of R&D Division Dentaurum [2002 – 2008]
- DENTSPLY Friadent [2008 – 2011]
- Head of clinical affairs Dentaurum [since 2011]
- Member of the DGZMK (German Society of Dental Oral and Craniomandibular Sciences),DIN, andISO
- Published numerous articles and book chapters about mini-screws and lectured on mini implants in many countries.