MONTREAL, Canada: Шүдний салбарын 3D технологийн лидерүүдийн нэг Dental Wings компани энэ жил 10 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тус компани нь 2007 онд Монтреал хотын Naoum Araj, Jean-Marc Perot ба Robin Provost хэмээх 3 шинийг эрэлхийлэгч биенесменүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр Dental Wings компани нь 150 гаран ажилтан ажиллагсадтай болсон төдийгүй шүдний технологийн салбарын олон улсад нэр хүндтэй үйлдвэрлэгч болоод байна.
Бүхэл арваны хугацаанд Dental Wings-ын алсын хараа өөрчлөгдөөгүй. Энэ нь шүдний эмч мэргэжилтнүүдэд туслах замаар дэлхийн хэмжээний сая сая хэрэглэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн зорилго юм. Үүсэн бий болсон цагаас тус компани 3D дүрслэлийн иж бүрэн бүтээгдхүүний багц, программ хангамжийн шийдлүүдийг өөрийн Монтреал дахь төвдөө бүтээж дэлхий даяар 50 гаран оронд хэрэглэгчиддээ худалдаалж байна. Өнөөгийн байдлаар Dental Wings компаний худалдааны оффисууд Канад, Герман, Франц, БНХАУ-д байрлаж олон улсын чанартай ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна.
“Би Dental Wings компаний гэр бүлд багтаж Монтреалын хамт олны дунд байгаагаараа маш их бахархдаг. Ний нуугүй хэлэхэд Монтреал бол дэлхийн хамгийн динамик инновацийн төв. Энэ ч утгаараа манай команий амжилтанд нөлөө үзүүлсэн төгс байршил юм. Энэхүү амжилт нь дээд зэргийн авьяас чадвартай манай хамт олон, бидний гайхамшигтай хамтрагч түншүүд, ханган нийлүүлэгчид, худалдан авагчид, орон нутгийн ард иргэд болон их сургууль, засгийн газрын дэмжлэгийн үр дүн юм” гэж Dental Wings-ын CEO Mike Rynerson хэлж байна.
Энэ жил Dental Wings-ын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн зэрэгцээ хамтын ажиллагааны хүрээнд хамтран 3D технологийг хөгжүүлсэн NSERC (Канад улсын Байгалийн шинжлэх ухаан, Инженерийн судалгааны хороо) – Инновацийн төлөө олгодог Synergy Award шагналын эзэн Optech ба XVP Photonics компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлсэний ой бас тохиож байна. 1995 оноос эхлэн Канад улсын Байгалийн шинжлэх ухаан, Инженерийн судалгааны хороо байгалийн шинжлэх ухаан болон инженерийн судалгааны чиглэлээр ажилладаг Их сургуулиуд болон Үйлдвэрүүдийн хамтын ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан юм.