Nobel Biocare корпораци өөрийн NobelProcera solution-ы хэрэглэгчиддээ zirconia-аар бэлтгэсэн NobelProcera гүүрэлсэн шүдэлбэрийг илүү хурдан хугацаанд түгээх болсоноо зарлалаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хугацаа өмнө нь 4 өдөр байсан бол өнөөдөрөөс нэг өдрөөр хорогдон гурван хоног болсон нь шүдний мэргэжилтнүүдэд эмчилгээний үйл ажиллагаагаа төлөвлөхөд илүү том боломж олгож байна. Ийнхүү цаг хэмнэх болсон шалтгаан нь АНУ-ын Mahwah болон Японы Чиба хотод байрлах NobelProcera production centre-үүдийн үйл ажиллагааг сайжруулсаны үр дүн юм.
“Бид өөрийн хэрэглэгчиддээ дээд зэргийн өндөр чанартай NobelProcera гүүрэлсэн шүдэлбэрүүдийг илүү богино хугацаанд түгээх болсондоо маш их баяртай байна. Цаг гэдэг бол шүдний мэргэжилтнүүдийн хувьд маш чухал зүйл юм. Nobel Biocare корпораци даяар бид дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд нийлүүлэх чиглэлээр инноваци дээр төвлөрөн ажиллаж байна. Өндөр нарийвчлалтай инженерийн шийдлүүд нь илүү хурдан болсон нь энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг юм” гэж Nobel Biocare корпорацийн глобал үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Victor Nieto хэлж байна.
Түүнчилэн NobelProcera production center-үүдэд чанарын хяналт бол хамгийн чухал зүйл учир энэ нь хэрэглэгчид зөвхөн хамгийн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн хүлээн авах боломж олгож байна.
Энэ асуудал дээр Бельгийн мастер шүдний техникч Luc Rutten АНУ-ын NobelProcera салбарт зочилсоны дараа төрсөн сэтгэгдэлээ “Mahwah-д байрлах үйлдвэрлэлийн салбар надад үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрүүллээ. Бүтээгдэхүүний чанарын хяналт үнэхээр дээд зэрэг. Бүтээгдэхүүний үе шат болгоны дараа нарийвчилсан хяналт хийж байна. Бүтээгдэхүүний нарийвчлал ердөө хэдхэн микроноор хэмжигдэж байна. Үүний үр дүнд гарах бүтээгдхүүнүүд бүрээсний coping, имплантын abutment-үүд, гүүрэлсэн шүдэлбэр, implant bars болон zirconia бүтээгдэхүүнүүд дээд зэргийн чанартай бэлтгэгдэж байна” гэж хэллээ