Тодорхойлолт
Эрүү нүүрний ямар ч төрлийн гэмтэл байсан адилхан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг.
Шинж тэмдэг
Амны хөндийн орчинд гэмтэл авсан бол шүдний эмчид нэн даруй хандаж эмчилгээ шаардлагатай эсэхийг тодруулах хэрэгтэй. Эмч гэмтэлд өртсөн хэсгүүдийг үзэж шаардлагатай бол рентген зураг авхуулна.
Хэрэв гэмтлийн улмаас шүд хугарч, булгарсан бол өвчин намжаах эм уух хэрэгтэй. Хэрэв боломжтой л бол гэмтсэн шүдний өчүүхэн хэсгийг ч авч үлдэж нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.
Шалтгаан
Авар осолд орох эсвэл хоол хүнсний хатуулаг зүйлийг санамсар болгоомжгүйгээр чанга хазах зэргээс болж шүд хагарах, хугарах, ормондоо шигдэх, булгарах зэрэг гэмтлүүд үүснэ.
Оношилгоо
Хэрэв гэмтлийн улмаас шүд тэр чигтээ булгарч унасан бол аль болох түргэн хугацаанд шүдийг эмчид авч очих хэрэгтэй. Цаг алдалгүй эмчид хандаж чадсан бол энэ шүдийг re-implantation хийх аргаар буцаан ормонд суулгаж сэргээж болно.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв та бүхэн контакт спорт буюу өрсөлдөгчтэйгээ шууд тулах төрлийн спортоор хичээллэдэг бол шүдний гэмтлээс сэргийлэн шүдний хамгаалалт зүүх хэрэгтэй. Ихэнх спортын дэлгүүрүүдэд шүдний бэлэн хамгаалалт худалдаалж байдаг ч шүдний хамгаалалт өөрт таарахгүй бол шүдний эмчид хандан өөрт тохирох шүдний хамгаалалт хийлгэж авч болно.
Хүндрэл
Хэрэв гэмтлийг цаг тухайд нь яаралтай эмчлүүлэхгүй бол шарханд халдвар орж амны хөндийн орчинд тархаж хүндрэл үүсгэнэ. Мөн биеийн бусад хэсгүүдлүү халдвар дамжин амь насанд аюултайгаар хүндэрч болзошгүй.
Хамааралт бусад хүчин зүйлс
Эмчилгээг цаг тухайд нь хийлгэхгүй бол дээр дурдсанчилан бүх биеийг хамарсан ноцтой хүндрэлд хүрч болзошгүй. Тухайлбал гэмтлийн улмаас цуурсан шүд цоорсон шүдний нэгэн адил гэнэт нээгдэж нян болон бусад халдварын голомтоор хүндэрч болзошгүй. Эрүү нүүрний гэмтэл, шүдний хугарлын үед шүдний эмч ба яаралтай тусламжийн төвд цаг алдалгүй нэн даруй хандах хэрэгтэй.