Та урьд нь хаа нэгтээгээс шүдний өвчин нь зүрх судасны өвчин, хэрлэг, бөөрний өвчин үүсгэдэг гэж сонсож байсан байх. Энэ бол үнэн. Шүдний сурвалжийн доор үүссэн жижигхэн мөхлөнгөр эд нь тийм аюултай үр дагаварыг үүсгэдэг.
Гранулема буюу шүдний мөхлөнгөр нь шүдний сурвалжийн орой хэсэгт үүсдэг идээт хүүдийнцэр юм. Энэ нь шүдний өвчин хүндэрч халдвар гүнлүү тархсан болохыг гэрчилж үүсдэг. Мөхлөнгөр нь архаг холбоосын үрэвсэл хэмээх шүд цоорох өвчний хамгийн эрсдэлтэй үе шатанд үүсдэг бөгөөд үрэвсэл нь энэ үе шатанд зөвхөн шүдний эд төдийгүй шүдний сурвалжийн орчмын ясны эдлүү тархсан байдаг.
Ихэвчлэн мөхлөнгөр нь урьд өмнө хурц үрэвсэл байсан, түүнийг эмчлүүлээгүй, эсвэл дутуу эмчлүүлсэн, эсвэл гэнэт эсвэл аажимдаа гэх мэтчилэн үүсэх шалтгаан нь олон янз байдаг. Гэвч ихэнхдээ л энэ нь ямарч өвчин эмзэглэлгүйгээр үүсэх нь бий.
Яагаад мөхлөнгөр бий болдог вэ?
Шалтгаан нь халдвар тэгээд шүдний гэмтэл. Ихэнхдээ буруу болон дутуу эмчилсэний улмаас халдвар тархдаг. Ховор тохиолдолд гайморит буюу хоншоорын дайвар хөндийн үрэсвэл болон бусад халдварт өвчний улмаас үүсдэг. Энэ үед цусаар дамжин халдварт нянгууд буйланд нэвчдэг.
Гэвч бид мөхлөнгөр үүчихсэн байна гэдэг хариу эмчээс сонсох үед хэзээний тэр нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар түвшинд хүрсэн байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Энэхүү мөхлөнгөр халдварын голомт нь мэдэгдэхгүй удаан хугацаанд байж болно. Гэвч бие сулрах үр дагавартай биеийн болон оюуны хүнд ачаалалтай үед, дархлаа суларсан үед, ханиад хүрсэн үед ч юмуу гэнэт сэдэрдэг. Мөхлөнгөр нь шүдний бусад өвчин адил зөвхөн шүд өвдөөд зогсдоггүйгээрээ их хорон. Мөхлөнгөрт үрэвсэл сэдрэх үед бүх бие эрхтэнд нөлөөлнө. Бие суларна, халуурна, хүзүүний орчмын булчирхай цочино, толгой өвдөнө. Буйлны орчимд хүчтэй өвдөж тэр хэсгээрээ хавдана.
Хэр зэрэг аюултай вэ?
Мөхлөнгөр бол архаг үрэвсэл, халдварын голомт юм. Энэ халдварын голомт болгон голмтот халдвараас болж үүсдэг ямар ч өвчнийг үүсгэж сэдрээж болдогоороо бие организмд хамгийн аюултай. Мөхлөнгөр үрэвсэл болгон бие организмд хорт харшилын процесс үүсгэж мэдрэлийг гэмтээдэг. Үүний улмаас зүрхний пери, мио, эндокардит үрэвсэлүүд, голмерулонефрит буюу бөөрний өвчин, ревматизм буюу хэрлэг өвчин, ясны идээт үрэвсэл, арьсны өвчинүүд үүсдэг.
Ямар нэг архаг үрэвсэлтэй бол туршлагатай дотрын эмч, мэс засалчид өөрийн өвчтөнөө шүдний эмчрүү явуулж халдварын голомт болоод байгаа зүйл нь юу эсэхийГ шалгуулдаг нь үүнтэй холбоотой.
Шүдний холбоосын мөхлөнгөрт үрэвсэлийг заавал эмчлэх шаардлагатай. Урьд нь мөхлөнгөр үүссэн шүдийг тэр чигт нь авчихдаг байсан бол одоо түүнийг шүдний сурвалжийн оройтой хамт тайрах мэс засал хийдэг болсон. Шүдний оройгоо тайруулсан нь тухайн шүдэнд аюулгүй бөгөөд шүд цаашид үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэдэг.