Ихэнх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд таргалалтыг архаг өвчин гэж үздэг. Ялангуяа АНУ-ын хэмжээнд олон жилийн өмнөөс таргалалт өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой болсон бөгөөд нийгмийн залуу үеийнхэн дунд энэ нь илт ажиглагдах болоод байна. Судалгаагаар таргалалт нь артерийн даралт ихсэх өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, үений үрэвсэл артрит, зүрх судасны өвчин, эмгэг, амьсгалын замын асуудлууд хөхний, түрүү булчирхайн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Мөн сүүлиийн үеийн шүдний салбарт хийгдсэн судалгаагаар тулгуур эдийн өвчинд өртөх эрсдлийг мөн өсөн нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчилэн судалгаагаар биеийн жингийн үзүүлэлт өндөртэй хүмүүст үрэвсэлийн протейны нийлэгжилт өндөр түвшинд байдаг нь ч тогтоогдоод байна.
Биеийн жингийн үзүүлэлтээр илүүдэл жинтэй гэсэн ангилалд АНУ-ын хүн амын 60-аас дээш хувь нь хамрагддаг байна. Ялангуяа хүн амын дундах Африк гаралтай эмэгтэйчүүдийн дунд таргалалт илүү өндөр хувьтай байдаг бөгөөд тэдгээр хүн амын дунд чихрийн шижин ба зүрх судасны өвчний тархалт өндөр хувьтай байна.
Шүдний мэргэжилтнүүдийн хувьд өвчтөнөөс асуумж авч байх явцадаа таргалалтанд нөлөөлж болох эрүүл мэндийн ямар нэгэн асуудлыг олж илрүүлсэн бол тухайн өвчтөнийг заавал дотрын ерөнхий мэргэжлийн эмчид илгээн шинжилгээ өгүүлж байх хэрэгтэй. Амны хөндийн асуудлыг мөн сайтар судлан үзэж эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа илүүдэл жингийн асуудлыг бодолцож байх шаардлагатай. Амны хөндийд байх үрэвсэлийг намжаах зорилгоор буйлны дээр болон доор агуулагдах шүдний өнгөр, чулууг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйг сахих бүх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч шүдний завсар хоорондохоо завсрын утсаар цэвэрлэх, өдөрт шүдээ дор хаяж хоёр удаа фтортой оогоор угаах зэргээр үрэвсэл үүсэхээс сэргийлж байхыг зөвлөж хэвшүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.