Зүрх судасны өвчин гэдэг нь зүрх ба судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг өвчин эмгэгийг хамруулан авч үздэг. АНУ-ын хэмжээнд 50 сая гаран иргэн зүрх судасны хамааралт асуудал өвчин эмгэгтэй байгаа бөгөөд тус улсын хэмжээнд зүрх судасны өвчилөл нь үхэл ба хөдөлмөрийн чадвараа алдалтын нэг номерийн шалтгаан болж байна.
Хэрэв зүрхний асуудал байгаа нь нэгэнт тодорхой болох юм бол түүний шалтгаан болж байгаа хүчин зүйл нь нэн тэргүүний асуудал юм. Иймээс ч эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх замаар жишээ нь эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх нь гол түлхүүр хүчин зүйл юм.
Сүүлийн үед олон судалгаагаар шүдний тулгуур эдийн өвчин нь зүрх судасны өвчин үүсэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдоод байна. Энэ талаар яригддаг нэг онолын үндэслэл нь тулгуур эдийн үрэвсэлийн үед шүдний холбоос эдэд байх нян бактери, үрэвсэл үүсгэгч протейнууд нь цусны урсгалд нэвтэрсэнээр зүрх судасны эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх олон асуудлуудыг үүсгэж байгааг дурдсан байдаг. Саяхны хийгдсэн судалгаагаар тулгуур эдийн өвчин үүсгэгч бактери нь зүрх судасны өвчний үед байнга тохиолддог судасны ханын зузаарлын шалтгаан болдгийг олж тогтоосон байна. 650 тохиолдлыг мөшгөн судалсаны үр дүнд судлаачид судасны ханын зузаарал ба тулгуур эдийн өвчин үүсгэгч өнгөрт агуулагдах нян бактерийн хооронд хамаарал байгааг тэмдэглэсэн байна.
Тулгуур эдийн нөхцөл байдлыг үнэлэх ба иж бүрэн эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа эрүүл мэндийн маш олон нөхцөл байдлуудын талаар бодолцож үзэх нь чухал. Үүнд тухайн хүнд зүрх судасны өвчин ба зүрх судасны өвчний урьдал нөхцөл байдал байгаа эсэх, өвчний хүндрэлийн зэрэг, бусад эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлууд тухайлбал чихрийн шижин байгаа эсэх зэргийг шалгана. Үүний зэрэгцээгээр шүдний эмч тухайн өвчтөний эмчлүүлж байсан дотрын эмчтэй холбогдож эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байдал, эмчилгээний нөхцөл байдал ба таны биеийн ерөнхий эрүүл мэндийн талаар мэдээлэл авах нь чухал.
Амны хөндийд буйлны дээр ба доор байх нян бактерийг аль бол цөөлөх арга зам хэрэглэх нь амны хөндийн болон биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал. Үүнийг уламжилалт аргаар шүдний чулуу авч цэвэрлэх, шүдний сувгийг ломбодох эмчилгээ хийх, эдгээрийн дараа гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйн дэглэм сахих зэрэг арга замуудаар гүйцэтгэнэ. Амны хөндийн эрүүл ахуйн дэглэм баримтлах гэдэг нь эмчилгээний төлөвлөгөөний нэгэн чухал хэсэг бөгөөд нэн ялангуяа зүрх судасны өвчин үүсэх өндөр эрсдэл бүхий хүмүүст маш чухал. Эмчилгээ нь тулгуур эдийн өвчин ба амны хөндийн үрэвсэлт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэх хэрэгтэй. Амны хөндийн хувьд эрүүл хүмүүст ч нян бактеритэй тэмцэх нь нэлээд хүнд ажил тул шүдний завсар хоорондохоо байнга завсрын утсаар цэвэрлэх, шүдээ өдөрт фтортой оогоор хоёроос дээш удаа угаах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх боломжийг олгож дэмжиж, урамшуулж өгөх хэрэгтэй. Энэ нь амны хөндийн нян бактеритэй тэмцэх хамгийн чухал арга зам юм.