Яагаад шvдний гажиг ийм их тохиолдох болов оо? Əнəə цагийн хvvхдvvдийн "яс” нь муудсандаа тэр vv? Эсвэл хоол хvнснээс шалтгаалаад байна уу? гэх мэт асуултуудыг ард иргэд шvдний эмчээс асуух нь олон. Хариулт ч мəн асуултуудтайгаа адил олон янз.
Судлаачдын бичсэн ном, шинжлэх ухааны əгvvллvvдээс шvvвэл энэ асуултуудын хамгийн боломжит хариулт нь "Шvдний гажиг бол Эволюци буюу Хvний əəрийн тvvхэн хəгжлийн vр нəлəə юм” гэсэн хариулт болж таарч байна.
Тvvхэн хəгжлийн явцад Гавлын ясны нvvрний хэсгийн эзлэх хувь багасч тархины хэсгийн эзлэх хувь ихэссээр байна. Бид ухаантай болохын хэрээр л нvvрний хэсэг маань багасч шvдний эзлэх талбай хумигдсаар байгаа ажээ. Vvний улмаас шvдний эгнээндээ багтахгvй болсон шvд маань наана цаана нь шvдэлдэг. Жам ёсны энэхvv хувьслын эсрэг хvн тəрəлхтəн олон аргаар тэмцэж байга ч хамгийн vр дvн сайтай тvгээмэл хэрэглэгдэж байгаа нь Брекет систем юм.
Манай орны хувьд Брекет зэмсгийн эмчилгээ хийгдэж эхлээд удаагvй болоод тэрvv эсвэл эрvvл мэндийн сугалт сурталчилаа муутай холбоотойгоор энэ зэмсгийн талаар хvмvvс тəдийлəн дэлгэрэнгvй ойлголттой байдаггvй. Иймд хvмvvсийн байнга давтагддаг асуултуудад vндэслэн энэхvv мэдээллийг бичлээ.
Ялтсан зэмсэг нь юугаараа брекетээс ялгаатай вэ?
Зарим нэг хvмvvс сvvлийн vед охид залуучуудын зvvгээд байгаа металл зэмсэг нь хvvхдvvдий зvvгээд байдаг эрэгтэй хуванцар ялтсан аппарат/зэмсэг/-ын сайжруулсан хувилбар гэнэ, арай орчин vеийн, модны болохоор нь л залуус зvvх дуртай байгаа юм гэсэн ойлголттой байдаг. Энэ нь буруу ойлголт юм.
Брекет болон хуванцар ялтсан гажиг заслын зэмсэг нь хоорондоо харилцан ялгаатай əəр əəр зорилгоор хэрэглэгддэг. Хуванцар ялтсыг 12-13 нас хvртэл сvvн шvдний vед, эсвэл сvvн шvд болон байнгын шvдний солигдлын vе хvртэл хугацаанд л ашигладаг. Харин Брекетийг зəвхəн байнгын шvдэнд ашиглах бəгəəд байнгын шvд нь шvдэлсэн л бол ямар ч насны хvмvvст хэрэглэх боломжтой байдаг. Брекет нь шvдийг 3 хавтгайд (босоо, хэвтээ, хəндлəн) шилжvvлэх боломжтой байдгаараа ялтсан зэмсэг тəдийгvй бусад тəрлийн зэмсгvvдээс давуу талтай байдаг. Брекет нь авагдаггvй буюу байнга шvдний гадаргууд бэхлэгддэг зэмсэг тул vр дvн нь хурдан хугацаанд "тогтвортой” илэрдэг. Харин ялтсан зэмсгийг хоол унд идэх, шvдээ цэвэрлэх vедээ авдаг тул шvдэнд vйлчилэх vйлчлэл нь тогтвортой бус байдаг. Брекетийн эмчилгээ хэдэн сараас дээд тал нь 2 жил хvртэл хугацаанд vргэлжилнэ. Харин ялтсан зэмсгийн эмчилгээний хугацаа vvнээс нэлээд урт хугацаанд vргэлжилдэг.
Брекетийг юугаар хийдэг вэ? Ямар нь илvv сайн бэ?
Брекетийг олон тəрлийн материалаар хийдэг. Vvнд зэвэрдэггvй ган, титан, монокристалл, композит, шаазан, зориулалтын шилэн ширхэглэг материал, хуванцар хамаарах бəгəəд мəн тvvнчилэн алтаар ч хийсэн байдаг. Сvvлийн vед хиймэл аргаар гарган авсан сапфир чулуугаар нэлээд хийх болсон бəгəəд энэ нь тунгалаг əнгəтэй тул шvдэн дээр наасан байхад металл шиг тодоор ялгарч харагдаад байдаггvй. Харин манай орны хувьд Металл брекетийг тvлхvv хэрэглэдэг бəгəəд vvний сайн тал нь технологийн хувьд энгийн, vнэ хямд бусад тəрлийн материалаар хийсэн брекетийг бодвол харьцангуй бат бəх, тусгай арчилгаа шаарддаггvй. Ер нь бол янз бvрийн əнгəтэй гэрэлтдэг, гоёлын байдалтай шигтгээ мэт гялалздаг зэрэг маш олон тəрлийн Брекет байдаг.
Брекет нvдэнд харагдаад эвгvй байдаг. Харагддаггvй эмчлэх арга байдаг уу?
Тийм арга байдаг. Vvнийг Лингвал Брекет буюу хэлэн талын байршилтай Брекет гэж нэрлэдэг. Эдгээр брекетийг тухайн хvний зуулт нь боломжтой тохиолдолд шvднvvдийн хэлэн талын гадаргууд бэхэлдэг. Гэвч энэ тəрлийн зэмсэг нь нэлээд эвгvй бас муу талуудтай. Хэл урах, хоол хvнсний зvйл завсар нь орох тəдийгvй уруул талын Брекетийг бодвол дасахад нэлээд хугацаа шаарддаг. Нvдэнд харагдах байдлаараа бол хэлэн талын байршилтай Брекетийг зvvх нь илvv мэт боловч эмчилгээний vр дvнгээрээ уруул талын Брекетээс нэлээд муу байж болно. Учир нь энэ тəрлйн Брекет нь эмчээс нэлээд əндəр хэмжээний ур чадвар шаарддаг. Бас əəр хоёрын зэрэг сəрəг тал бий. Энэ тəрлийн Брекет эмчилгээний vнэ нь уруул талынхаасаа илvv əртəг əндəр байдаг тəдийгvй энэхvv Брекетийг цэвэрлэхэд нэлээд бэрхшээлтэй.
Vvний оронд Сапфир чулуун Брекет хэрэглэх нь илvv дээр соголт болно. Учир нь энэ тəрлийн Брекет нь шvдний гадаргуу дээрээс бараг ялгарч харагдахгvй бəгəəд эмчилгээний əртəг нь ч Лингвал Брекетээс харьцангуй хямд, амархан дасдаг, цэвэрлэх арчлахад амахан зэрэг олон сайн талуудтай.
Брекет зvvсний дараа шvд əвдəх vv? Брекет нь шvдний пааланд муу нəлəəтэй юу?
Брекет зvvсний дараа шvд əвдəхгvй. Харин Брекет нь гадны биет учир шvдэн дээр наасны дараа 3-4 хоног, зарим хэт мэдрэг хvмvvст 10 хоног хvртэл хугацаанд дастлаа эвгvй оргих таагvй мэдрэмж vргэлжилдэг. Хэрэв Брекет уруул, буйл, хацрын салстыã холгоод байвал тvvн дээр зориулалтын лавай воск тvрхvvлэх хэрэгтэй.
Шvдний пааланд ямар нэгэн эмгэг учруулахгvй. Паалан нь мэдрэг, эмзэг хvмvvст урьдчилан хэт авиагаар цэвэрлэх, фторжуулах эмчилгээ хийнэ.
Брекет зvvж буй хvмvvст ямар зvйлсийг хориглох вэ?
Алим болон лууван идэх болвол шууд хазаж идэж болохгvй. Энэ нь Брекетийг шvднээс салгах, байршлийг нь əəрчлəх аюултай. Тvvнчилэн шагшуур, ирис идэх бохь зажлахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хамгийн чухал анхаарах зvйл нь амны эрvvл ахуй. Хоол идсэний дараа Брекетээ цэвэрлэхгvй буюу муу цэвэрлэвэл хоол хvнсний vлдэгдэл Брекетийн орчимд наалдан vлдсэний улмаас шvд цооролд əртəж болзошгvй. Vvнээс сэргийлэхийн тулд хоол идсэний дараа зориулалтын сойзоор Брекетээ нягт нямбай цэвэрлэх шаардлагатай. Шvдний сойзны зэрэгцээ шvдний утсыг ашиглаж сурах нь чухал.
Брекет зvvж байгаа vед эмчид байнга очих шаардлагатай юу?
Брекет зvvж буй тохиолдолд дунджаар 2 долоо хоногт нэг удаа заавал эмчид ирж Брекетдээ тохиргоо хийлгэж байх шаардлагатай. Хэрэв удаан хугацаагаар /2-3 сар/ гадагшаа, хəдəə орон нутагт ажлаар явах бол эмчдээ хандаж зориулалтын термоактив нум зvvх шаардлагатай. Эмчтэй тохирсон хугацаанд Брекетдээ тохиргоо хийлгэхгvй бол таны эмчилээний хугацаа уртсах улмаар буруу vр дvнд хvрэх зэрэг муу талуудтай гэдгийг анхаарна уу.
Би хэвийн зуултай. Гэвч миний хоёр шvд гажигтай ургасан. Тvvнийг засахад хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?
Онолын хувьд ийм гажигийг эмчилэхэд нэг жил гаран хугацаа шаардлагатай. Гэвч яагаад энэ шvд байрандаа байхгvй байгаа билээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгvй нэлээд олон шалтгаан бий. Шvдний эгнээний тодорхой хэсэг нарийссаны улмаас шvд хэвийн шvдлэх зайгvй болсон. Эмчилгээ зəвхəн шvдийг буцаан байранд нь оруулахад бус эдгээр шалгаан болж буй гажигуудыг засахад мəн чиглэгднэ.
Миний шvд маш хэврэг. Дандаа цоорч байдаг. Энэ нь Брекет зvvхэд саад болох уу?
Шvд цоорох əвчин буюу кариес, шvдний орчмын архаг киста, мəхлəнгəр, тулгуур эдийн əвчин зэрэг нь Брекет зvvх эсрэг заалт болно. Ə.х энэ тəрлийн əвчнvvдтэй хvмvvст Брекет тавих боломжгvй.
Хэрэв Брекет эмчилгээ хэрэглэхийг хvсэж байгаа бол эхлээд шvдний əвчнvvдээ эмчлvvлэх шаардлагатай.
Миний шvдэнд дээр доор зэрэг аппарат зvvх шаардлагатай гэсэн. Доод шvд нь уг нь жаахан гажигтай ч гэсэн тэр нь харагдаггvй ш дээ. Яах гэж заавал дээр доор зvvх гэж?
Зəвхəн нэг талын буюу хоншоорын эсвэл эрvvний шvдний эгнээнд Брекет тавих нь угаасаа буруу. Учир нь эрvv хоншоорын шvдний эгнээ əəр хоорондоо нягт уялдаатай хоршиж байдаг. Аль нэг талын шvдний эгнээг засах оролдлого нь энэхvv хоршилтын шvтэлцээг алдагдуулж гоо сайхны тəдийгvй vйл зvйн маш хvнд алдагдалд хvргэдэг. Иймд ном ёсоороо бол дээд доод шvдний эгнээнд Брекет нэгэн зэрэг зvvж засах шаардлагатай байдаг.