Брекет зэмсэг зүүсний дараа буйл салст болон шүднүүд хөндүүрлэж өвчин орно.7-10 хоногийн дараа өвчин аяндаа намдаж хэвийн байдалд орно.Брекет зэмсэг зүүж байхдаа амны хөндийн эрүүл ахуйг онцгой сайн цэвэр байлгах шаардлагатай.
Шүдээ угаахдаа 5мин орчим шүд нэг бүрийг толинд харж шүдний сойз болон завсрын сойз бусад нэмэлт хэрэгслийг /шүдний утас, ам зайлах уусмал зэргийг / ашиглан өдөрт 3 удаа угааж цэвэрлэнэ.Шүдний оог сонгохдоо кальцитай болон фтортой ургамлын хандтай оог ээлжлэн хэрэглэвэл тохиромжтой.
Брекет зэмсэг зүүж байх хугацаандаа хатуу ,наалдамтгай зүйл идэхиийг хориглоно.Жишээлбэл ааруул, самар , хатуу боов,лууван ,алим жимсийг хазаж идэхгүй ,мах зулгаахгүй байх, ирис, резинэн чихэр ,бохь зажилж болохгүй,газтай ундаа уухыг хориглоно.
Хэрэв брекет ховхорч унавал түүнийгээ хадгалж эмнэлэг дээр авчитрч наалгана.Брекеттэй хүн эмчийн хяналтанд байх ба сар бүр үзүүлж байх шаардлагатай.Эмчилгээний хугацаа дундажаар 2-2.5 жил гэхдээ тухайн хүний эрүү нүүрний системийн онцлог болон шүдний гажигын байдлаас шалтгаалан дээрх хугацаанаас богино эсвэл удаан байж болно.
Шүдний гажигтай хүмүүсийн шүд бөөгнөрч наана цаана ургасан байдгаас ихэвчлэн шүдний хооронд түшилцэх гадаргад шүдний кариес болон хар толбо үүссэн байдаг.Энэ нь шүд засагдах явцад ил гарч мэдэгддэг учир тухайн үед эмчлүүлэх шаардлагатай .
Гажиг заслын зэмсэг зүүсэн үедээ кальцитай витамин хэрэглэвэл ясны төлжилтөнд сайнаар нөлөөлдөг байна.