Эрхэм хүндэт нүүр ам судлалын эмч, оюутнууд нүүр ам судлалын хамт олондоо АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн Их Сургуулийн эмнэлэг байгуулагдсаны 9 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
9 жилийн тэртээ 2011 оны 09 сарын 23 өдөр Монголд анх удаа Их Сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож миний хамт олон Нүүр ам судлалын сургуулийн Их сургуулийн эмнэлгийг улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт таталгүйгээр бүтээн байгуулсан билээ. Энэ тогтолцоо бий болсоноос хойш 8 жилийн дараа 2019 онд АШУҮИС-ийн Япон Монгол сургалтын эмнэлэг ашиглалтанд орж АШУҮИС Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол улсад бүрэн утгаар нь бий болгоод байна.
Их Сургуулийн эмнэлэггүйгээр аль ч улс орны анагаахын салбар нь эрүүл зөв хөгжсөн түүх байхгүй. Тухайн үедээ Нүүр ам судлалын сургуулийн эмнэлгийг түүхэнд анх удаа босгож дэмжиж байсан НАСС-ийн хамт олондоо, энэ эмнэлгийн үр шимийг хүртэж байгаа нийт төгсөгчидөө энэ сайхан өдрийн баярын мэнд дэвшүүлье
Тухайн үед ажлын ачааллыг үүрч гол ажлыг нугалж байсан ашиглалтын өмнөх захиргааны дарга проф Л.Хэнтий, проф Н.Оюунбат, проф Н.Пүрэвжав, эмнэлгийн дарга дэд проф М.Соёлмаа болон энэ ажилд чин сэтгэлээсээ зүтгэж оролцсон НАСС-ын багш нар, хамт олон болон бидэнд итгэл найдвар хүлээлгэсэн АШУҮИС-н захирал асан академич Ц.Лхагвасүрэн нартаа бүгдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Дэлхийн шүдний академийн гишүүн, Азийн урьдчилан сэргийлэлтийн академийн ерөнхийлөгч асан
Проф Б.Амарсайхан