Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Иймд ”Нүүр амны эмчилгээний салбарын ололт, амжилт” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал болон бусад ойн арга хэмжээнд зориулан зохиогдох ажлууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон болохыг мэдэгдэж байна.
НАСС-ийн НАЭ-ний тэнхимийн эрхлэгч Ж. Үржинлхам