Манал-Цогт ХХК-нь Нүүр ам судлалын сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Хөх Рашаан ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох хлоргексадины ам халдваргүйжүүлэх уусмалаар Нүүр ам судлалын эмнэлгээр үйлчлүүлэгчид болон эмч, багш, эмнэлгийн ажилчдын 2021 оны нийт хэрэгцээнд зориулж 35 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн хандивлаж хөрөнгө оруулалт хийлээ. Коронавируст халдварын энэ хүнд цаг үед мэргэжлийн хамт олноо дэмжиж ажилласан Манал-Цогт ХХК-ны Хөх Рашаан ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэлийн үйлдвэрийн хамт олон талархалаа илэрхийлэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе