Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш судлаачид, ажилтан, ажиллагсад, оюутан залуус та бүхэндээ XVII жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй цагаан хулгана жилдээ АШУҮИС-н түүхт 80 жилийн ойг угтаж бид их сургуулийнхаа хөгжлийг хангахуйц эрх зүйн орчин бүрдүүлээд 11 дүрэм, журамд шинэчлэлт хийж, Молекул-биологи аюулгүй байдлын лаборатори, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг, АШУҮИС-н төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.
Цагаагчин үхэр жилдээ та бидний хичээнгүй хөдөлмөр, сэтгэл зүтгэл, амжилт бүтээлийн үр шим арвижин дэлгэрч, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
АШУҮИС-н захирал АУ доктор, профессор Н.Хүрэлбаатар