АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулийн
“MONGOLIAN JOURNAL OF DENTAL RESEARCH”
сэтгүүлд материал хүлээн авах журам
Дараах төрлийн бүтээлийг “MONGOLIAN JOURNAL OF DENTAL RESEARCH” сэтгүүлд хүлээн авна.
Тойм өгүүлэл: Тухайн сэдвээр сүүлийн жилүүдэд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тоймлон, дүн шинжилгээ хийсэн А4 форматын 4 нүүрнээс хэтрэхгүй байна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл: Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, тайлбар, дүгнэлт бүхий бүрэн өгүүлэл эсвэл тайлан хэлбэрээр 3-5 нүүр бичигдсэн байна.
Зөвлөгөө, сургалт: Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг мэргэжил болон хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зөвлөгөө, сургалтын материал нь А4 форматын 4 нүүрнээс хэтрэхгүй байна.
Түүх, дурсамж, ховор тохиолдол: Монголын анагаах ухааны хөгжлийн түүх, ховор баримт, ахмадэмч, эрдэмтдийн дурсамж нь он сар, бусад баримтыг тусгасан байх ба хувь хүний нууц, нэр төрдхаршлаагүй байх ёстой. А4 форматын 2 нүүрнээс хэтрэхгүй байна.
Номын мэдээлэл, бүтээлийн шүүмж: Номын мэдээллийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлийн дагуу хэвлэнэ. Шинээр хэвлэгдсэн сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээлд дүн шинжилгээ хийсэншүүмж нь А4 форматын 3 нүүрнээс хэтрэхгүй байна
Эмнэлзүйн тохиолдол: Оношилгоо, эмчилгээний явцад тохиолдсон тохиолдлуудыг, А4 форматын 2 нүүрнээс хэтрэхгүй байна.
Зар сурталчилгаа: Тухайн дугаарын 10%-иас хэтрүүлэхгүй.
БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
Бүтээл нь дараах бүтэцтэй байна.
- Гарчиг
- Зохиогчдын нэр болон харьяалал
- Товч утга
- Түлхүүр үг
- Үндэслэл
- Зорилго
- Зорилт
- Арга аргачлал
- Үрдүн
- Хэлцэмж
- Дүгнэлт
- Талархал
- Ном зүй
- Англи товчлол (Гарчиг, Зохиогчдын нэр болон харьяалал, email харилцах утасны дугаар болон товч утга орчуулах)
Сэтгүүлд ирүүлэх бүтээлийг зөвхөн Arial фонтоор хүлээн авна. Arial Mon фонтоор бичсэн материалыг хүлээж авахгүй. Өгүүлэл нь дэвшүүлсэн асуудлаа зураг, хүснэгт бусад материалаар баримтжуулсан электрон форматтай байна. Таны бүтээл урьд нь хэвлэгдэж байгаагүй, стандартын өндөр түвшинд, чанартай бүтээгдсэн байх шаардлагатай ба монгол хэлээр бичигдсэн англи товчлолтой байна.
Гарчиг. Гарчгийг 3 мөрөөс ихгүй байхаар тооцон “Sentence case” format-аар 15 үгэнд багтаан бичнэ.
Зохиогчдын нэр
Зохиогчийн харьяалал болон бүтэн хаяг, цахим шуудан /e mail/, утас болон факсын дугаар
Товч утга /абстракт/. Товч утгыг 150-250 үгэнд багтаан бичнэ. Хураангуйд ямар нэгэн тодорхой бус товчилсон үг, эсвэл нарийвчлаагүй тодорхойлолт оруулахгүй байх шаардлагатай.
Түлхүүр үг. Бүтээлийн агуулгыг тодорхойлсон гарчигт ороогүй 4-6 үг.
БИЧВЭРИЙН ХЭЛБЭР /FORMAT/:
Өгүүллийг дараах хэлбэрээр хүлээн авна. Үүнд: Бичвэрийг А4 (210 мм x 297 мм) хэмжээтэйгээр бүх талаас 2.5 см байхаар тохируулан Arial, 12 үсгийн фонтын хэмжээгээр, мөр хоорондын зай 1.5 байхаар тооцно.
Тодотгосон үг, нян, вирус-ийн нэрийг italic –аар, Хуудсаа дугаарлахдаа автоматаар дугаарлах цэсийг ашиглах,
Догол мөр эхлэхдээ зай авах “space” товчийг бус “tab” товчийг ашиглах Хүснэгтийг “spread sheet” бус хүснэгт хийх цэсийг ашиглах,
Хүснэгт, зургийг араб тоогоор дугаарлах, Хүснэгтэд гарчиг өгч, тайлбар хийсэн байх.
Symbol болон тэгшитгэл оруулахдаа “Math Type” цэсийг ашиглах, Файлыг зөвхөн doc. өргөтгөлөөр хадгалсан байх,
Зураг, Хүснэгт, Номзүйн ишлэл зэргийг “Диссертаци бичих үлгэрчилсэн загвар”-ын дагуу бичсэн байх. (АШУҮИС, Сургалтын бодлого зохицуулалтын газар, 2019 он)
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ:
Таны өгүүлэл, судалгааны ажлыг хүлээж авсны дараа сэтгүүлийн редакцын зөвлөлийн 1 гишүүнд өгч хянуулж, зохих засварыг хийсний дараа хэвлэж болох тухай зөвшөөрлийг бичгээр авна. Судлаач “Био-анагаахын ёс зүй зөрчөөгүй” болон энэ ажлыг гүйцэтгэхэд “Ашиг сонирхлын ямар нэг зөрчил байхгүй” тухай тодорхойлолтыг зохиогчоос бичгээр авч баталгаажуулсны дараа зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд бүтээлийг хамгаалах, олон нийтэд түгээх эрх нээгдэнэ. Хэвлэлийн эх бэлдэх явцад алдаа гарсан эсэх, тухайн текст, хүснэгт, зураг бүрэн орсон эсэхийг шалгасны дараа online хэлбэрээр интернетэд тавина.
БҮТЭЭЛИЙГ ХЭВЛЭХ:
- Бүтээл нь сэтгүүлд өгүүлэл авах журмын дагуу бичигдсэн байна.
- Хэвлүүлэх бүтээлийг холбогдох сургууль болон хувь хүмүүсээс редакцын зөвлөлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга цаасан болон электрон хэлбэрээр хүлээн авч хянан магадалгааг редакцын зөвлөлийн 3 гишүүнээр хийлгэнэ. Pедакцын зөвлөлийн 3 гишүүн хэвлэхийг зөвшөөрсөн тохиолдолд зохиогч холбогдох засварыг хийж батлагдсан хэв загварын дагуу электрон хэлбэрээр нарийн бичгийн даргад өгнө. Харин редакцын 2 гишүүн хэвлэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд өгүүллийг зохиогчид буцаах ба зохиогч засвар хийгээд өгүүллээ хэвлүүлэхээр редакцид дахин өргөн барьж болно.
- Судлаачид бүтээлээ хэвлүүлэхэд 1 нүүрэнд 25000 төгрөгийн хураамж төлнө.
- Хураамжийг сэтгүүлийн Хаан банк 5302304499 (Ц.Хонгорзул) дансанд тушаана. Ингэхдээ гүйлгээний утга хэсэгт өөрийн нэр харилцах утасны дугаарыг бичнэ. Төлбөрийн баримтыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө.
- Цувралд хэвлэгдсэн бүтээл нь Монгол улсын оюуны өмчийн болон холбогдох бусад хууль, тогтоомжоор хамгаалагдана.
- “MONGOLIAN JOURNAL OF DENTAL RESEARCH” сэтгүүл нь АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулийн оюуны өмч болно.
Холбоо барих:
Email: 2021mjdr@gmail.com