Хумсаа мэрэх зуршил нь шүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хумсаа мэрэх нь нийтлэг тохиолддог зуршил ба энэ нь таны хумсны харагдах байдлыг гэмтээхээс гадна нэлээдгүй хэмжээний хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс хумсаа мэрэх нь шүдэнд хэрхэн нөлөөлдөгийг мэдэх нь чухал. Гэвч шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох өөр олон зуршлууд олон байдаг. Эдгээр зуршлыг арилгах нь шүдний элэгдэл, мэдрэгшлийг бууруулж, шүдээ хамгаалахад тусална.
Таны шүдийг гэмтээдэг бусад зуршлууд
Ямар зуршил таны шүдийг гэмтээж болохыг ойлгох нь чухал ба хоол идэхээс бусад тохиолдолд шүдээ ашиглахгүй байх хэрэгтэй. Шилний бөглөө онгойлгогч эсвэл бусад хэрэгсэл болгон ашиглах нь шүдийг их хэмжээгээр элэгдүүлж, хагарч, цуурч болно. Шүдээ зуух, мөс зажлах, хумсаа мэрэх, шүдээ хавирах зэрэг нь шүдийг ихэвчлэн гэмтээдэг. Мөн тогтмол элсэн чихэр хэрэглэх нь шүдний паалан элэгдэж, шүд гэмтэх эрсдэлийг бий болгодог.
Хумсаа мэрэх зуршил шүдэнд нөлөөлөх нь:
Хумсаа мэрэх нь шүдийг ихээхэн гэмтээдэг ба таны шүдэнд хэрхэн нөлөөлдөгийг мэдэснээр уг зуршлын давтамжийг багасгах эсвэл бүр мөсөн зогсоох хэрэгтэй болно.
1. Шүдээ хавирч элэгдэл үүсгэдэг
Хумсаа мэрэх үед шүдээ хавирах нь элбэг байдаг. Энэ нь стресстэй холбоотой ба хумсаа мэрэхээс зайлсхийхийг ухамсартайгаар оролдсон ч шүдээ хавирч, гэмтээж болно.
2. Цуурах, элэгдэх
Хумс нь кератины хатуурсан хувилбараас үүсдэг. Хумсаа мэрэж байх үедээ та энэ хатуу бодисын бүтцийг алдагдуулахын тулд шүдээ шахаж байдаг. Энэ нь таны шүдний элэгдлийг хурдасгаж, шүдийг цууралтыг хүртэл үүсгэдэг. Шүд цуурах нь ихэвчлэн их хэмжээний өвдөлт, хурцадмал асуудалд хүргэдэг.
3. Шүдний сурвалжийг сулруулна
Шүдний сурвалж нь таны шүдийг буйланд бэхлэн хөдөлгөөнгүй байхад тусалдаг. Хумсаа мэрэх үед шүд шилжиж, улмаар шүдний сурвалж сулардаг. Энэ нь олон асуудал үүсгэж болно, ялангуяа шүдний гажиг заслын эмчилгээг шаардлагатай ч болно.
4. Бактерийн хуримтлал
Гараа хэр олон удаа угааж байгаагаас шалтгаалж хумсны доор бактери хуримтлагдсан байх магадлалтай. Хумсаа мэрэх үед эдгээр бактер таны аманд нэвтрэн ордог. Энэ нь халдварын хурдыг нэмэгдүүлэх, амны хөндийн өвчлөлийг илүү хурдан тархахад хүргэдэг.
5. Буйл гэмтээх
Хумсаа мэрэх нь хумсыг зууван, хурц ирмэгтэй болоход хүргэдэг. Энэ нь буйлны гадаргууг маажих шалтгаан болдог. Хумсан дээрх хэт их нянтай хавсарвал халдвар үүсгэж, буйлны эдийг их хэмжээгээр гэмтээдэг.
Хумс мэрэхийг зогсоох зөвлөмжүүд
Хумс мэрэхийг зогсоох нь маш чухал. Энэ нь зөвхөн хумсны харагдах байдлыг сайжруулаад зогсохгүй шүдийг гэмтээхгүй. Хумсаа мэрэх зуршилаа зогсоож, инээмсэглэлийнхээ эрүүл мэндийг хамгаалах зарим аргуудтай танилцаарай.
1. Өөрийн өдөөгчийг тодорхойл
Өдөөгч хүчин зүйлээс зайлсхийх нь хумсаа мэрэх цагийг багасгахад тусална. Өдөөгч хүчин зүйлээс зайлсхийхийн тулд эхлээд хумсаа мэрэх шалтгаан юу болохыг тодорхойлох хэрэгтэй. Үүнийг уйдсандаа эсвэл санаа зовсондоо хийж байна уу гэдгийг ойлгох нь хумсаа мэрэхэд хүргэж буй асуудлуудыг арилгахад тусална.
2. Маникюр хийлгэх
Маникюрт мөнгө үрэх нь хумсаа мэрэх магадлалыг эрс багасгах болно. Хэрэв та хумсныхаа харагдах байдалд мөнгө зарцуулсан бол үүнийг гэмтээж болох аливаа зүйлийг хийх нь бага байх болно. Энэ нь зүгээр л мөнгө үрсэн хэрэг мэт санагдах болно.
3. Гашуун лак түрхэх
Хумсны будаг зүгээр л амтгүй. Нэмж дурдахад олон төрлийн хумсны будгийг хумсаа мэрэх зуршлаас ангижрахыг оролдож буй хүмүүст тусгайлан зориулж хийдэг. Хумсаа энэ лакаар будаж байвал хумсаа мэрэх хандлага багасна.
4. Хумсаа богино байлга
Хумсаа байнга мэрэж байгаагаа мэдсэн тохиолдолд хумсаа тогтмол авч, богино байлгах нь ашигтай байдаг. Энэ нь таны хумс мэрэх зуршлаас ангижрахад туслах болно. Эцсийн эцэст та богино хумсыг хазах боломжгүй болно.
5. Өөр хувилбаруудыг хайх
Хумсаа мэрэх нь ихэвчлэн стресс эсвэл уйтгартай байдлыг даван туулахад тусалдаг. Өөр арга хэмжээ хайж олох нь хумсаа мэрэхэд зарцуулах хугацааг багасгаж чадна. Үүнийг хөдөлгөөнт тоглоом/fidget spinners/, стресс бөмбөг гэх мэт энгийн хэрэгслүүд эсвэл илүү чухал арга хэмжээнүүдийн тусламжтайгаар хийж болно. Жишээлбэл, та йогоор хичээллэж эхлэх эсвэл сэтгэл зүйч дээр очиж үзэхийг зөвлөж байна.
6. Бохь зажлах
Тогтмол бохь зажлах нь хумсаа мэрэхээс хамаагүй дээр юм. Хумсаа мэрэх нь шүдийг гэмтээдэг бол бохь зажлах нь шүдний эрүүл мэндэд тустай. Шүдээ гэмтээхгүйн тулд бохь нь сахаргүй эсэхийг шалгаарай.
Хумсаа мэрэх зуршилаа болих нь үнэхээр хэцүү санагддаг. Гэвч хумсаа мэрэх явдлыг багасгахын тулд хийх аливаа арга хэмжээ нь эцэстээ таны шүдэнд ашиг тусаа өгөх болно. Амьдралынхаа өөрчлөлтийг алхам алхамаар хийгээрэй. Тодорхой нэг хумсаа мэрэхгүй байх, эсвэл хумсаа мэрэх давтамжаа багасгахад анхаарлаа хандуулаарай.
Эх сурвалж:
https://www.hendersonvillefamilydental.com/
https://vitalrecord.tamhsc.edu/biting-nails/