/Нүүр амны гажиг засал судлал, Нүүр амны мэс засал судлал, Нүүр амны согог засал судлал, Хүүхдийн нүүр ам судлал, Шүдний ерөнхий эмчилгээ судлал, Шүдний техникч мэргэжил, мэргэшлийн чиглэлээр/
2022 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны11-р сарын 15-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/513 дугаар тушаалын Мэргэжлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын Дөрөв. Мэргэшлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг горилогчид тавигдах НИЙТЛЭГ ШААРДЛАГА, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2020 оны 08-р сарын 11-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэргийн ТУСГАЙ ШААРДЛАГА журмыг дагаж мөрдөнө.
ШИНЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ АВАХ ШАЛГАЛТАНД ОРОХ ЭМЧ НАР
Хавтсанд бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх, хуулбар
- Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, хуулбар
- Мэргэшлийн зэргээ ахиулан Тэргүүлэх, Зөвлөх зэрэг хамгаалах бол өмнө нь хамгаалсан мэргэшлийн зэргийн үнэмлэх, хуулбар
- Ажилласан жилийг баталгаажуулахдаа нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт авчирах.
- Мэргэшлийн зэрэг горилогчийн нийтлэг шаардлага: http://hdc.gov.mn/page/105/ линкээс харна уу
- Нийтлэг шаардлагын бүртгэлээ дараах линкээр орж PDF байдлаар онлайнаар илгээнэ үү: https://hr.hdc.gov.mn/login
- Зэргийн шалгалт өгөх чиглэлийн мэргэжлийн холбоо, нийгэмлэгээс дэмжих тодорхойлолт авах
- Мэргэшлийн зэрэг горилогчийн тусгай шаардлага, горилогчийн хүсэлтийн маягт, өргөдлийн маягтыг хавсаргасан байгааг татаж авч бөглөнө үү
Жич:
- Үндсэн болон тусгай шаардлагад тавигдсан баримт бичгийг канондаж, эх материалын хамт авчирна.
- Шалгалтын үйл ажиллагааны явцад асуудал гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх гомдлын маягтыг хавсаргасан.
2016 ОНООС ӨМНӨ ЗЭРЭГ АВСАН, МЭРГЭЖЛИЙН ЗЭРГЭЭ СУНГУУЛАХ ЭМЧ НАР
Хавтсанд бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх, хуулбар
- Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, хуулбар
- Мэргэшлийн зэргийн үнэмлэх, хуулбар
- Ажилласан жилийг баталгаажуулахдаа нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбарыг нийгмийн даатгалын дэвтрийн хамт авчирах.
- Зэргийн шалгалт өгөх чиглэлийн мэргэжлийн холбоо, нийгэмлэгээс дэмжих тодорхойлолт авах
- МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ АВСАНААС ХОЙШИХ, ӨНӨӨГ ХҮРТЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Жич:
- Үндсэн болон тусгай шаардлагад тавигдсан баримт бичгийг канондаж, эх материалын хамт авчирна.
- Шалгалтын үйл ажиллагааны явцад асуудал гарсан тохиолдолд шийдвэрлүүлэх гомдлын маягтыг хавсаргасан.
2022 онд Нүүр ам судлалын дээрхи чиглэлээр мэргэшлийн зэрэг горилох эмнэлгийн мэргэжилтний бүрдүүлсэн материалыг эх хувиар нь 2022 оны 02 сарын 25-ы 17:00 цагаас өмнө хөдөө орон нутгийн эмч нар Баянгол дүүргийн 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12, Импайр оффис хаягаар "Монгол шуудан"-гаар илгээх, Улаанбаатар хотын эмч нар дээрх хаягаар биеэр хүргэж ирж өгнө үү
Лавлах утас: 88117211
Зэрэг горилогчийн хүсэлтийн маягтийг татаж авах
Зэрэг горилогчийн өргөдөл
Гомдлын маягт