Зэргийн шалгалтын материал авах хугацааг 3-р сарын 4 хүртэл сунгаж байна.
Зэргийн шалгалтын нийтлэг шалгуурын дагуу бүрдүүлэх материал болон өргөдлийн маягтыг онлайнаар Хөгжлийн төвийн дараах сайтад нь нэвтэрч мэдээллийн санд PDF форматаар байршуулна уу
Линк: https://hr.hdc.gov.mn/login
Бүртгүүлэх товчийг дарч шинээр бүртгэл нээнэ
Нийтлэг шалгуурын материалаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтад бүртгүүлсэн мэдээллийн сандаа байршуулсан бол тусгай шалгуурт заасан материалаа Mongoliandentalcouncil@gmail.com хаягруу илгээнэ үү
Зэргийн үнэмлэхний хугацаа 5 жилээс дээш болсон бол тухайн зэргийн үнэмлэх хүчингүй болохгүй боловч цалингийн нэмэгдэл өгөх боломжгүй гэсэн журам байгаа тул цалингийн нэмэгдэлээ авах хэрэгтэй бол зэргийн үнэмлэхээ сунгуулахыг зөвлөж байна.
Зэргийн шалгалтын төлбөр Эрүүл мэндийн сайд ба Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу 185000₮ болов