Шүдээ ломбодуулсаны дараа та юуг анхаарах ёстой вэ?
Шүд ломбодуулсны дараа дор хаяж 24 цаг тухайн ломбодуулсан хэсгээр хазахгүй байх ёстой гэж та өмнө нь сонсож байсан байх. Ломбо хийлгэсний дараа та яавал зохистой дэлгэрэнгүйг дараахаас уншаарай.
Амальгам ломбо: Энэ төрлийн ломбо нь бүрэн хатууртал 24 цаг зарцуулдаг. Тийм учраас яг амальгам-аар ломбодсон хэсгээрээ 24 цаг хоол болон бусад зүйл зажлахгүй байснаар ломбоны чанарыг хадгална.
Хуванцар ломбо: Энэ төрлийн ломбо нь гэрлээр хатуурдаг бөгөөд тэр дороо хатуурна гэсэн үг юм. Шүдний эмчээс гараад л юм идэж болох боловч хэрэв мэдээ алдуулалттай ломбодуулсан тохиолдолд шүдний эмч нар 2 цагийн дараа юм идэхийг зөвлөдөг.
Ломбодуулсаны дараа хоол идэхдээ анхаарах хүчин зүйлс:
Хэсгийн мэдээ алдуулалт- Шүдний эмч ломбодох үед өвдөлтийг намдаахын тулд хэсгийн мэдээ алдуулалт хийдэг ба мэдээ алдуулалт нь ихэвчлэн 2-3 цаг үйлчлэлтэй байна. Мэдээ алдуулалт арилахаас өмнө хоол идэх нь хэл, хацар, уруулаа санамсаргүйгээр хазахад хүргэдэг.
Буйлны эдийн таагүй байдал- Процедурын явцад ломбодож буй шүдний ойролцоо буй буйлны эдийг цочроож, улмаар өвдөж болно. Энэ нь хэдэн өдрийн турш зовиурлаж магадгүй. Ийм тохиолдолд давстай бүлээн ус / ½ цайны халбага давсыг 1 аяга усанд найруулна./- аар амаа зайлвал үр дүнтэй.
Шүдний мэдрэгшил- Ломбо хийлгэснээс хэдэн хоногийн турш шүд халуун, хүйтэнд мэдрэг байж болно. Хэрэв мэдрэгшил хэдэн долоо хоногийн дараа арилахгүй бол та эмчид хандаарай.
Хазалт өөр санагдах- Заримдаа ломбо хийсний дараа хазаахад өөр мэдрэмж төрж, таны шүд ердийнх шигээ нийлдэггүй юм шиг санагддаг. Хэрэв та хэдэн өдрийн дотор шинэ хазалтандаа дасаагүй, хазалт нь жигд бус хэвээр байвал шүдний эмчид хандаарай. Тэд илүүдэл ломбыг авч таны шүдийг жигд хазагддаг болгож өгнө.
Ломбодсоны дараа хоол зөв идэх зөвлөмжүүд
Таагүй байдлыг арилгахын тулд дагаж мөрдөх зарим практик зөвлөмжийг энд оруулав.
Болгоомжтой хазаж, зажлах: Хэрвээ та том хэмжээний ломбо тавиулсан бол таны эрүү хазах үед маш их даралт үзүүлдэг тул ломбодсоны дараа хүчтэй хэт хатуу зүйл хүчтэй хазах нь ломбо хагарах үндсэн шалтгаан болдог. Аль болох тухайн ломбоор хатуу зүйл зажлахгүй байхыг бодоорой.
Наалдамхай хоол хүнс хэрэглэхээс зайлсхий: Ломбодсоны дараа шууд наалдамхай ирис, бохь гэх мэт хэрэглэх нь ломбыг салгаж болно. Энэ нь ихэвчлэн удаан хатуурдаг амальгам ломбо хийлгэсэн үед тохиолддог.
Чихэртэй хоол хүнс хэрэглэхээс зайлсхий: Чихэрлэг хоол хүнс, ундаа нь мэдрэг байдлыг өдөөдөг төдийгүй таны таны шинэ ломбоны эргэн тойронд нянгийн өсөлтийг дэмжиж дахин цоорол үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэт халуун хоол, хүйтэн ундаа хэрэглэхээс зайлсхий: Бүлээн хоол, ундаа идэж ууснаар танд мэдрэмтгий байдал үүсэхгүй байх магадлал илүү өндөр болно.
Эх сурвалж: Can You Eat After a Filling? How Long to Wait and What to Eat (healthline.com)