АШУҮИС-н Хүндэт профессор, Япон улсын Токушима Их Сургуулийн Хүндэт профессор Мизухо Нишино багш өнөөдөр Нүүр Ам Судлалын Сургуулиар зочиллоо. Тэрээр НАСС захирал АУ доктор, дэд проф Б.Батбаяртай уулзаж НАСС-н сургуулийн өнгөрсөн цаг үеийн тухай дурсамж хэлэлцэж ажлын амжилт хүсэн өөрийн бичсэн “Миний хайртай Монгол орон” номоо бэлэглэлээ. НАСС-н захирлын хувьд М.Нишино профессорын Монгол улсын НАСС салбарт оруулсан гавьяаг үргэлж санан дурсаж, талархаж байдгаа илэрхийлээд АШУҮИС-н 80 жилийн ойн медаль, АШУҮИС-ийн 80 жилийн ойн дурсгалын номыг гардууллаа. Нишино профессор НАС Сургууль болон Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа Монгол улс, Улаанбаатар хот төдийгүй Монгол улсын Нүүр Ам Судлалын салбар өнгөрсөн цаг хугацаанд маш хурдтай хөгжиж нүдэн дээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаад баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Дашрамд дурдахад Япон улсын Токушима Их Сургуулийн Хүндэт профессор Мизухо Нишино багш нь Монгол улсын Нүүр Ам Судлалын салбар тэр тусмаа Хүүхдийн Нүүр Ам Судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Загалмайлсан ээж” гэж нэрлэгддэг бид бүхний хайрлан дээдэлдэг эрхэм хүндэт багш юм. Тэрээр дэлхийн хүүхдийн нүүр ам судлалын салбарт цоорол зогсоох хар түрхлэг гэдгээр нь хүн бүрийн мэдэх Сафаройдыг анх санаачилан нэвтрүүлсэн Япон улсын нэрт эрдэмтэн билээ.