БНСУ-н Гванжу хотын Чосун Их сургуулийн зохион байгуулсан курс маань амжилттай сайхан өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтын зохион байгуулагч Чосун их сургуулийн баг биднийг Мүгпү хотоос тосон авч Мүгпү хотын Едам клиник, Гванжу хотын Чосун Их Сургуулийн эмнэлэг дээр 4 өдрийн сургалт хийлээ. Сургалтанд Чусон их сургуулийн эмнэлгийн дарга асан, профессор Сун академик түвшинд имплантын согог заслын эмчилгээний талаар нэлээд гүнзгий агуулга хамарсан лекц уншиж имплантын хэв авалтын техникийн гардан дадлага удирдсан бол Солонгосын 2 том имплантын компаниуд буюу OSSTEM, DIO компаний сургалт хариуцсан OIC, DDA академийн захирлууд нь өөрийн биеэр ирж лекц уншиж имплантын төлөвлөгөө, мэс заслын чиглэлээр гардан дадлага удирдсан нь сургалтын агуулга, үнэ цэнэ хэр өндөр түвшинд байгааг илтгэж байлаа. Сургалтын хамтран зохион байгуулагчаар OSSTEM Mongolia оролцож OSSTEM Mongolia захирал Бэ Хён Гвонь мөн өөрийн биеэр Монголоос ирж OSSTEN Master course-н сургалтын тоног төхөөрөмж, материалаар хангаж ажилласан нь зохион байгуулагчдын зүгээс сургалтын бэлтгэлд маш их анхааран ажилласан нь харагдаж байна. Энэхүү сургалтыг зохион байгуулагчид болон сургалтанд оролцсон эмч нартаа талархалаа илэрхийлье.