Өнөөдөр (2022.12.30 Баасан) МУ-ын хүний гавьяат эмч АШУ-ы доктор, профессор Н.Пүрэвжав багш маань МУ-ын Шинжлэх Ухааны Академийн Төв байранд МУ-ын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэлээс “Анагаахын Шинжлэх Ухааны Доктор”-ын зэргийн Дипломоо гардан авлаа. Нүүр Ам Судлалын Салбарын эрдэмтэдээ түүчээлэн Анагаахын Шинжлэх Ухааны Докторын зэргийг анх удаа хамгаалсан МУ-ын хүний гавьяат эмч АШУ-ы доктор, профессор Н.Пүрэвжав багшдаа эрүүл энх урт удаан наслаж, олон мянган шавь нартаа эрдэм мэдлэгээ түгээж байхын ерөөл дэвшүүлье