Өчигдөр (2019 оны 10-р сарын 7 өдөр) АШУҮИС-н Эрдмийн сургуулийн хурлын заланд Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Н.Пүрэвжавын “Эрдмийн өөд тэмүүлсэн 40 жил” хөдөлмөр алдрын арга хэмжээний хүрээнд “Эрдэнийн шастиртай нутгийн энгүй домогтой дээдсийн хүү нь билээ би” дурсамж номын баринтаг задлах ёслол боллоо.
Шинэхэн номын баринтаг задлах ёслолд АШУҮИС-н захирал АУ доктор, профессор Ж.Цолмон, АШУҮИС-н захиргааны хамт олон, МУ-н төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, МУ-н Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУ доктор, профессор Ц.Балхаажав, МУ-н гавьяат багш, АУ доктор, профессор А.Гүрбадам нарын зэрэг нэр хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж профессор Н.Пүрэвжав багшид сэтгэлийн мялаалга өргөлөө.
Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Н.Пүрэвжав багшдаа эрүүл энх сайн сайхан бүхнийг салбарын нийт хамт олны өмнөөс хүсэн ерөөе
АШУҮИС-н захирал, АУ доктор профессор Ж.Цолмон
МУ-н төрийн соёрхолт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж
МУ-н гавьяат багш, АУ доктор, профессор А.Гүрбадам
МУ-н Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУ доктор, профессор Ц.Балхаажав