Металл шаазан бүрээс гэдэг нь нимгэн металл бүрхүүлийг гадуур нь шүдний өнгөтэй шаазан материалаар хучиж хийсэн бүрээс юм. Металл шаазан бүрээс нь хиймэл шүдний практикт ашиглагдаад 50 гаран жил болж байгаа бөгөөд эмнэлзүйд хамгийн сайн туршигдсан өнөөг хүртэл өргөн ашиглаж буй шүдэлбэрийн төрөл юм. Монгол эмч нар энэ төрлийн шүдэлбэрийг заавал металл гэж хэлэлгүйгээр “шаазан шүдэлбэр” гэж нэрлэдэг.
1.Давуу тал
Зөв зохиомжлогдсон ур хийц сайтай металл шаазан бүрээс нь шүдийг нөхөн сэргээх шүдэлбэрүүдийн дотроо хамгийн үзэмжтэй гоёмсог шүдэлбэрийн төрөлд хамаарах бөгөөд хүний төрөлхийн шүдтэй маш адилхан харагддаг. Түүнчилэн бат бөх чанар сайтай
2.Сул тал
Шаазан шүдэлбэрийн нэг сөрөг тал нь тэрээр хөрш шүдний паалан болон хөрш шүдэнд хийсэн металл бүрээсэний гадаргууд зүлгүүр шинж чанартай учир тэдгээрийг элэгдэлд оруулдаг.
Зарим үед хатуу зүйл хазсаны улмаас шаазан хагарч металлаасаа ховхорч унадаг. Монголчуудын хувьд хатуулаг ихтэй ааруул идэх, мах идэхдээ яс хазах зэргээр шаазан шүдийг хагалах нь элбэг тохиолддог тул шаазан шүдэлбэр зүүх үедээ ямар хоол хүнс хэрэглэх талаарх зааварчилгааг маш сайн өгч байх шаардлагатай.
3.Эрсдэл
Ямар нэг ноцтой эрсдэлт хүчин зүйл байхгүй боловч бүрээс зүүсэн шүд нь хожуу ямар нэг шалтгаанаар өвдөх юм бол тухайн шүдэнд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай болно.
4.Эмчилгээний хувилбар
Дан металл бүрээс байж болно
5.Эмчлэхгүй бол
Нэгэнт эмч тань бүрээс хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн бол таны шүд цоорол даамжирсан, тодорхой хэсгүүдэд хагарч цуурсан заавал нөхөн сэргээх шаардлагатай л гэсэн үг. Та шүдэндээ анхааралгүйгээр тэр чигт нь орхивол хэсэг хугацааны дараа шүдээ авхуулахаас өөр аргагүй болно.