Монгол улсын хүний гавьяат эмч, АУ доктор, профессор Нянрагийн Пүрэвжавын өөрийн болон өвөг дээдсийн намтар түүхээ эмхэтгэн бичсэн "ЭРДЭНИЙН ШАСТИРТ НУТГИЙН ЭНГҮЙ ДОМОГТОЙ ДЭЭДСИЙН ХҮҮ НЬ БИЛЭЭ БИ" дурсамж ном худалдаанд гарлаа. Тус номондоо Н.Пүрэвжав профессор өөрийн болон өвөг дээдсийн намтар түүхээс гадна Нүүр ам судлалын салбарт ажилласан 40 жилийн дурсамжаа эмхэтгэн, он цагийн жагсаалтаар багцалж салбарын түүхэнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн болон анд нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ зураг хөрөг, намтар түүхийг шигтгэн оруулсан нь Нүүр ам судлалын салбарын эмч, мэргэжилтэн, оюутан, судлаачдын хувьд зайлшгүй унших ёстой уншууртай түүхэн бүтээл болжээ. Мөн тус дурсамж номондоо профессор Н.Пүрэвжав эрдэм шинжилгээний үнэ бүхий бүтээлүүдийнхээ эх хувийг, боловсруулан батлуулсан оношилгоо эмчилгээний аргууд ,удирдаж хамгаалуулсан доктор, шинжлэх ухааны магиструудын бүтээлүүдийн эх санаа, төрсөн газар орон Отгонтэнгэр хайрханы түүх домогууд ,хутагт хувилгаад эрдэмт мэргэд ,яруу найрагчид ,уран зураачид зэрэг гоц авьяас билэгтнүүд тэр хайрханы орноо төрсний учир шалтгаан ,энэ орон газар тохиолдсон онц сонин үйл явдлуудыг багтаасан нь тус номын үнэ цэнийг илүү ихээр тодотгож өгсөн байна.
Н.Пүрэвжав профессорын "ЭРДЭНИЙН ШАСТИРТ НУТГИЙН ЭНГҮЙ ДОМОГТОЙ ДЭЭДСИЙН ХҮҮ НЬ БИЛЭЭ БИ" дурсамж номыг худалдан авах бол
98881608 утсаар холбогдож захиалгаа өгнө үү