Шүд цайруулах оо нь шүдний гадаргууд хуримтлагдсан будагч нөсөө толбыг арилагахад чиглэгдсэн бөгөөд шүдний өөрийн өнгийг өөрчилж чадахгүй. Кофе, тамхи болон бусад шалтгаантай шүд шарлалтыг цайруулах оог тогтмол хугацаанд байнга хэрэглэснээр үр дүнтэйгээр цайруулах боломжтой. Харин шүдний өнгөний өөрчлөлт илүү гүнд буюу шүдний дотоод шалтгаантай бол шүд цайруулах оо үр дүнтэй цайруулж чадахгүй.
Шүд цайруулах ооны идэвхтэй үйлчлэгч бодис болон өөр хоорондын ялгааны талаар мэдээлэлтэй болсоноор өөрт хамгийн тохирох шүд цайруулах аргачлалыг сонгоход илүү дөхөм болно.
Түргэн хугацаанд шүд цайруулах
Хэрэв та өдөр тутамдаа шүдний өнгө өөрчлөгч ундаа хэрэглэх, кофе уух дадал зуршилтай бол шүд цайруулах оо хэрэглэх нь шүдний өнгийг байнгын тогтвортой өнгөний өөрчлөлттэй болохоос сэргийлнэ. Гэхдээ цайруулагч оог хоёр долоо хоногоос зургаан долоо хоногийн хооронд л хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ та анхны хэрэглээгээрээ түргэн хугацаанд шүдээ цайруулах хүсэлтэй бол таны шүдний бүтцэд ямар нэгэн оптик нөлөөлөл учруулах шаардлагатай болно.
Үүний тулд шүд цайруулах оо нь найрлагандаа blue covarine хэмээх химийн нэгдэл агуулах ба тэр нь шүдний гадаргуу дээр тогтсон шар толбыг дарангуйлах үйлчлэлтэй. Үүний улмаас шүд цайруулах ооны үйлчлэл маш түргэн хугацаанд илэрч шүд цайрдаг ч энэ нь бусад аргуудын адил удаан хугацааны үйлчлэлтэй байж чадахгүй. Иймд blue covarine-ы оптик үйлчлэлийн зэрэгцээгээр өөр аргуудыг хавсран хэрэглэх нь илүү үр дүнд хүргэнэ.
Илүү удаан хугацаанд хадгалагдах шүд цайруулалт
Шүд цайруулах оо нь өдөрт хоёр удаа шүдээ угаахад зориулагдсан бүтээгдэхүүн юм. Шүд цайруулалтын хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нэлээд хэдэн долоо хоног шүдээ угаах хэрэг гарна. Blue covarine агуулаагүй оо ч шүдийг сайхан цагаан өнгөтэй болгож чадна. Гэхдээ хэрэглэж буй хүн бүхний мэдэж байх зайлшгүй чухал зүйл нь эхний нэг удаагийн угаалтын дараа шүд цайрч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Шүд цайруулах оог бусад төрлийн шүд өнгөлөх зориулалттай химийн нэгдэлтэй хавсран хэрэглэх нь илүү үр дүнтэй. Эдгээр өнгөлөгч бодисуудад
- Хөнгөн цагааны ислийн гидрат
- Кальцийн карбонат
- Магнийн карбонат зэрэг хамаарна
Мөн шүд цайруулах оо нь өөртөө карбамидийн хэт исэл ба устөрөгчийн хэт исэл агуулах ба эдгээр нь шүд цайруулах үйлчлэлтэй. Карбамидын хэт исэл нь илүү хурдан хугацааны үйлчлэлтэй байдаг.
Оо худалдан авахад анхаарах зүйлс
Шүд цайруулах оог худалдан авахдаа юуны өмнө шүдийг аюулгүйгээр цайруулах эсэх асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний тулд тухайн оон дээр чанарын стандартын тэмдэглэгээ байгаа эсэхийг анзаарч хар. Америкийн Шүдний Эмч Нарын Холбооны “ADA” чанарын тэмдэглэгээ нь стандартын чухал тэмдэглэгээнүүдийн нэгд тооцогддог бөгөөд тухайн бүтээгдэхүүн Америкийн Шүдний Эмч Нарын Холбооны чанарын шалгалтанд тэнцсэн гэсэн үг. Шүд цайруулах ооны нэг сөрөг тал нь буйлыг үл ялиг түлж гэмтээхийн зэрэгцээгээр шүдийг хэт мэдрэгшүүлж хага ташиж өвдөх мэдрэмж үүсгэж болзошгүй. Бас нэг анхаарах зүйл нь шүд цайруулах оо нь өөртөө зүлгэгч бодис ихээр агуулдаг тул эдгээр бодсууд нь шүдний толбыг үрж цайруулахын зэрэгцээгээр шүдний пааланг мөн үрж гэмтээх явдал юм.
Шүд цайруулах бусад мэргэжлийн аргуудын тухай товчхон
Шүд цайруулах хамгийн үр дүнтэй арга нь эмнэлгийн нөхцөлд шүдний эмчийн хяналтан дор шүд цайруулах мэргэжлийн зориулалтын бүтээгдэхүүн ашиглах явдал юм. Эдгээр мэргэжлийн бүтээгдэхүүнүүд нь өөртөө илүү өндөр концентрацитай цайруулагч нэгдэл агуулах тул түргэн хугацаанд өндөр үр дүнтэйгээр шүдийг цайруулдаг. Мөн аптект худалдаалагддаг шүд цайруулах наалт ба шүд цайруулах гэрийн нөхцөлд хэрэглэх гель зэргийг ашиглаж шүдээ цайруулж болно.