ЭМС-ын 2019 оны А/293 тоот тушаалаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”, ЭМС-ын 2013 оны 496 дугаар тушаал "Эмнэлгийн яаралтай тусламжийн шинэчлэл" стратеги батлах тухай зэрэг тушаал, зааврын хэрэгжилтийг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн үед шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн тухай мэдлэг, тэдгээрийн бэлэн байдлыг хангах, амилуулах, яаралтай тусламж үзүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор “АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ” сэдэвт дадлагажуулах сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын даргын удирдамжийн дагуу 2019 оны 11 сарын 01-нээс эхлэн ЭХЭМҮТ –ийн зааланд зохион байгуулж, нийт хувийн хэвшлийн шүдний тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулах сургалт зохион байгуулагдах тул идэвхитэй оролцоно уу?
Сургалт зохион байгуулагдах газар:
ЭХЭМҮТ- ийн Захиргааны хаалгаар ороод 5 давхрын хурлын зааланд.
Сургалтын багц цаг ба төлбөр: 1 багц – 15.000 төгрөг.
Жич: Эмнэлгүүдийн сургалтанд хамрагдах хуваарийг удахгүй гаргаж мэдээлнэ. Сургалтын өмнө бүртгэл явагдах ба бүртгэл, мэдээлэл цааш хянагдах тул эмнэлгийн мэргэжилтнүүдээ хуваарийн дагуу бүрэн хамруулна уу?
Лавлах утас: 99082008