Эрүүний хамгийн их далайцтай хөдөлгөөний тойрог буюу хязгаарын хөдөлгөөн (border movements)-ийг горизонталь хэвтээ гадаргуу дээр дүрслэн буулгах боломжтой. Хэрэв толгойг эгц дээрээс харж байна гэж төсөөлвөл бид эрүүний хажуу тийш даялах болон өмнө зүгт гулсах хөдөлгөөний хил хязгаарын зураглалыг гаргаж болно. Энэхүү хөдөлгөөний зураглалыг өчтөний аман дотор бол зориулалтын хавтан ашиглаж амны гадна талаас бол фантографик төхөөрөмж ашиглан буулгадаг. Иймд энэ хоёр аргачлалыг аль нэгийг ашиглан эрүүний хязгаарын хөдөлгөөний тэнхлэгүүдийг дагуулан дүрслэн буулгасан дүрс зургийг Gothic Arch Tracing буюу Готик нумын зураглал гэдэг.
Готик нумын зураглал нь эрүүний terminal hinge position байрлалаас эхлэнэ. Эрүүг үений хонхорт арагш дээш шахах замаар terminal hinge position байрлал(А цэг)-ыг үүсгэнэ. (CR байршил) Тэгвэл энэ байрлалаас урагш 1 мм-ийн зайд Голлосон хоршихуйн байрлал (CO цэг) байна. Энэ байрлалаас эрүүг урагш гулсуулж шилжүүлсээр эрүүний шилжилтийн хамгийн урд байршил protruded position (С цэг) -д аваачна. Энэ байршил дээр эрүүний үений толгой хонхороосоо бүрэн гарч урд төвгөр (eminence) дээрээ гарсан байдаг.
Эрүүний хажуугийн хөдөлгөөнүүд нь эрүүний үений хонхорт үений толгой (condyle)-н байршлыг тодорхойлно. Хөдөлгөөний зүүн хажуугийн байрлалыг (B цэг) буулгахаар үүдэн шүдэнд байрлах хөдөлгөөний баримжаалах цэг зүүн урагш чиглэлд шилжүүлэхэд баруун талын үений толгой (condyle) урагш дотогш чиглэлд гулсан байрлалаа өөрчилнө. Хөдөлгөөний баруун хажуугийн байрлалыг (D цэг) буулгахаар эрүүг баруун урагш шилжүүлэхэд зүүн талын үений толгой (condyle) урагшаа ба хэлэн талруу татагдаж байршлаа өөрчилнө.
Готик нумын зураглал нь хүн болгонд өөр хоорондоо эрс ялгархуйц ялгаатай дүрслэгддэг. Энэ нь хүн болгоны үений хонхор болон үений толгойн хэлбэр хэмжээ харилцан ялгаатай байдаг төдийгүй эрүүний үений бүтцэд орох булчин, холбоосуудын нөхцөл байдал ч үүнд нөлөөлдөг.