Майнзын Johannes Gutenberg University-ийн Анагаах ухааны төвийн эмч нар эрүү нүүрний нэлээд олон төрлийн мэс ажилбар гүйцэтгэхэд ашиглаж болох тухайн өвчтөнд зориулсан эрүү нүүрний загвар гарган авах боломжтой 3D хэвлэгчийн шинэ үеийн инноваци шингээсэн гайхамшигтай технологийг боловсруулан гаргаж, ашиглаж эхлээд байна. Энэ шинэ төрлийн технологийг нөхөн сэргээх мэс засал блон имплант судлалд ашиглах боломжтой бөгөөд анагаах ухааны эмчилгээний нарийвчилалыг улам сайжруулан бловсронгуй болгож өгч байгаа гэнэ.
Сүүлийн үед 3D хэвлэлийн технологи нь үйлдвэрлэл, үйлчилгээний олон салбарт нэвтэрч салбар бүрт хувьсгал гэж хэлж болох томоохон дэвшил өөрчилөлтийг бүтээж байна. Зарим нэгийг нь зөвхөн бүтээгдэхүүний загвар гарган ашиглаж байхад зарим нэг нь бүтээгдэхүүн болон урлагийн бүтээлийг олноор хувилан ашиглагдахад ашиглагдаж байх нь ч байна. Үүний зэрэгцээгээр анагаах ухааны салбарт 3D хэвлэгчийн технологи нэвтэрсэн нь олон олон шинэ боломжуудыг нээж өгч байна. 3D хэвлэгчийн технологид суурилсан эмчилгээний гайхамшигтай дахин давтагдашгүй аргуудыг судлаачид боловсруулан гаргаж эхлээд байгаа нь эхнээсээ бидний өдөр тутмын практикт нэвтэрч эхлээд байна.
Гутенбергийн Их Сургуулийн Анагаах ухааны төвийн боловсруулсан 3D хэвлэгчийн технологи нь Нүүр Амны Мэс Заслын өвчтөнүүүдийн эрүү хоншоорын ясны эдийн анатомын дүрсийг яг тухайн үеийн байдлаар нь хэсэгчилсэн болон бүрэн хэмжээгээр нь шууд хэвлэн гаргаж өгч байгаа нь эмчилгээний төлөвлөгөө боловсруулах эмчилгээний нарийвчилалыг нэмэгдүүлэх маш том боломж олгож байна.
Энэхүү хэвлэгч төхөөрөмж нь анагаах ухаанд оношлогооны зорилгоор ашиглагдаж буй компьютер томограф, цахилгаан соронзон томографи MRI, ердийн рентген зураг зэрэг эх үүсвэрүүдээс авсан мэдээллээ өөрөө боловсруулж 3D болгон хэвлэдэг юм байна.
Судлаачдын гэрчилж байгаагаар энэхүү төхөөрөмж нь мэс засалч болон өвчтөнд хоёуланд нь ашиг тусаа өгөх гэнэ. Мэс засалч өвчтөний эрүү нүүрний 3D загвар дээр хийгдэх мэс заслын бүх үе шатыг нарийвчилан төлөвлөж, эмчилгээний аргачилалаа тухайн хүнд тохируулан бүх талаас нь бодож боловсруулж болох юм байна. Шаардлагатай тохиолдолд илүү нарийвчилалтай хэсгийн 3D дүрсийг шууд газар дээр нь хэвлэж өгөх боломжтой тул хүлээж цаг алдах шаардлагагүй.
Ингэж өвчтөний эрүү нүүрний эдүүдийн загварыг 3D боловсруулах нь мэс заслын дараах эдийн үйл ажиллагаа болон гоо сайхны шаардлагыг маш өндөр хэмжээнд хангах төдийгүй буйл болон орчны эдэд бага гэмтэл учруулах боломжтой юм байна.
Энэхүү 3D хэвлэгч төхөөрөмж нь мэс заслын ажиллагаанд хэрхэн хувьсгал гаргаж байгаа тухай BiomaTiCS судалгааны багийн ахлагч Гутенбергийн Их Сургуулийн Эрүү Нүүрний Мэс Заслын тасгийн ахлах зэргийн эмч Prof. Bilal al-Nawas “Бид 3D технологи ашигласнаар судалгаа болон эмнэлзүйн практикийг амжилттай холбож чадлаа гээд энэхүү 3D хэвлэгч нь нэг талаас нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай өвчтөний моделийг хурдан хугацаанд бэлтгэж өгөх тул эмчилгээний төлөвлөгөөг нарийвчилалтай гаргах боомж олгоод зогсохгүй нөгөө талаас BiomaTiCS судалгааны групп тухайн 3D загварт тулгуурлан имплант болон эдийн нөхөн сэргээх мэс залын илүү сайн материал боловсруулан гаргах боломж олгож байна” гэсэн байна.