Өнөөдөр Ерөнхий сайд, ЭМЯ-ны сайд, НЭМГ-ын дарга, МШМХолбоо, МСЗөвлөл, НШЭНТөв, АШУҮИС, МУИС, ЭМДЕГ мөн төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн захирал, төлөөллүүд Монголын Нүүр Ам Судлалын салбарын өнөөгийн байдал , цаашдын хөгжлийн боломжуудыг ярилцаж өглөөний уулзалт хийлээ.
Уг уулзалтанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай ажлын хэсэг байгуулж ажиллахаар үүрэг өглөө.