Осстем Монгол компани 2023 оны 5 сарын 24-25 өдрүүдэд БНСУ-ын Жусон их сургуультай хамтран “Имплантын хагалгааны ахисан шатны сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн дөрвөн профессор болон бусад эмч нарын бүрэлдэхүүн имплантын дэвшилтэт технологийн талаар семинар удирдан явууллаа. Монгол улсаас семинарт оролцохоор зорин ирсэн эмч нарт онол төдийгүй гардан дадлагын хичээл заасан бөгөөд гар дадлагын хичээлд Osstem Implant Course-ийн багийнхан хамтран оролцов.
Семинараас гадна Солонгост үйл ажиллагаа явуулж буй лаборатори, шүдний эмнэлгээр зочлох, соёлын дурсгалт газруудаар аялах нь суралцагчдын хувьд цагийг үр өгөөжтэй өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Осстем Монгол компаний гүйцэтгэх захирал Бэ Хёнг Квон сургалтанд хамрагдсан эмч нарт талархалаа илэрхийлээд цаашид Монголын нүүр ам судлалын салбарын хөгжлийн төлөө тус компаний зүгээс сургалт семинарыг тогтмол, чанартай зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.