2019 онд мэргэшлийн зэрэг олгох шалгалт зохион байгуулагдах үйл ажиллагаа нь ЭМС/БШУС-ын “Журам батлах тухай” 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”, ЭМС/СС-ын “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2015 оны 97/56 дугаар хамтарсан тушаалын 4-р хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн шалгалтын багц, төлбөрийн хэмжээ”, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн 2 дугаар тогтоол болон гэрээний заалтууд, ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 12-р сарын 02-ны өдөр батлагдсан “АХЛАХ”, “ТЭРГҮҮЛЭХ”, “ЗӨВЛӨХ” зэргийн нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөнө.
2019 онд мэргэшлийн зэрэг горилогч нар журмын дагуу горилох зэргийн бүрдүүлсэн материалаа 2019 оны 11-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд 10:00 цагаас 17:00 цагийн хооронд Эх нялхасын баруун талын Бичил хорооллын Аркны замын урд байрлах “Тэнгэр-Ээл “ байрны 2 давхарт №2 тоотод байрлах МШМХ-ны байранд материал хүлээн авна.
Зэрэг горилогч нарын бүрдүүлэх материал:
- ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн гараар бичсэн хувийн өргөдөл.
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Зэрэг горилогчийн өргөдлийн маягтыг бүрэн бөглөж, байгууллагын даргын дэмжсэн тодорхойлолт, ёс зүйн дүгнэлт, тамга, гарын үсэг бүрэн байх /Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загварыг хавсралтаас татаж авна уу/
- 3х4 хэмжээний зураг 2 хувь /сүүлийн 6 сард авахуулсан/
- Нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байх- ажилласан жилийг тодорхойлох
- Мэргэжил эзэмшсэн дипломыг нотариатаар баталгаажуулсан байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензыг нотариатаар баталгаажуулсан байх /шүдний техникчид хамаарахгүй/
- Мэргэжлийн чиглэлийн мэргэшсэн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан байх
- Багц цагийн сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбарууд
- Халдвар хамгааллын сургалтанд хамрагдсан байх
- Ёс зүй, харилцаа хандлагын сургалтанд хамрагдсан байх
- Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл бүхий илтгэл тавьсан, судалгааны ажилд оролцсон байх
- Мэргэжлийн тусламж үйлчилгээнд шинэ арга техник эзэмшсэн байх/ гадаад дотоодын мэргэжлийн сургалтанд хамрагдсан баримтын хуулбар/
- Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сургууль, цэцэрлэгийн хүүхдийг хамруулсан байх/ урьдчилан сэргийлэх үзлэгийн тайлан/
- Горилж буй зэргийн нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан материалыг бүрдүүлсэн байх /хавсралтаас татаж харна уу/
- Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол зэргийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан байх
Лавлах утас: 99082008, 88108840
МОНГОЛЫН ШҮДНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБОО